Шууд Chart

Эрүүл мэндийн дэд сайд ТББ-уудтай уулзлаа

2013-12-20 10:46:43

Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа ХДХВ/ДОХ/БЗДХ, сүрьеэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг  төрийн болон төрийн бус байгууллагуудыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад “Мянганы Хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийн үндэсний тав дахь илтгэл 2013” гарсантай холбоотой Сүрьеэ өвчний тархалт буурахгүй байгаа болон БЗДХ, Сүрьеэгийн тархалтын талаар цаашид шийдвэрлэх арга замын талаар ярилцсан юм.

Дэд сайд төрийн болон төрийн бус байгууллагуудын одоогийн үйл ажиллагааны талаар хэлэхдээ уулзалтаар хоёр тал  хүний нөөцийн асуудлыг шийдвэрлэх,  сүрьеэ өвчний эрт илрүүлэлтийг сайжруулах шаардлагатай тоног төхөөрөмжийг Глобаль сангийн санхүүжилтэд суулгаж өгөх, илрүүлсэн тохиолдолуудыг эмчлэх, эдгэрүүлэх болон сувилах, хөнгөвчлөх эмчилгээг хийдэг болох зэрэг асуудалд нэгдсэн байр сууринд хүрч, тодорхой чиглэлт ажлуудыг эхлүүлэхээр болсон байна.

Мөн  нийт хүн амд, залуучуудын дундах БЗДХ/ДОХ/ХДХВ, сүрьеэгийн халдвар  их байгаатай холбоотойгоо  иргэдэд  чиглэсэн урьдчилан сэргийлэх болон зан үйл, хандлагыг өөрчлөхөд сургалт зохион байгуулах,  БЗДХ-ын оношлогооны чанарыг сайжруулах ажлуудыг ярилцсан байна.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Эрүүл мэндийн дэд сайд ТББ-уудтай уулзлаа  
Үзсэн: 1121 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй