Шууд Chart

Төмөр зам болон агаарын тээврийн орлого өсчээ

2013-12-20 11:38:21

Өнгөрсөн сарын эцсийн байдлаар Монгол Улсын төмөр зам болон агаарын тээврийн салбарын орлого нийлбэр дүнгээрээ 606 .1 тэрбум төгрөг болж өсжээ. 

Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс даруй 35.5 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт юм.
Төмөр замын тээврийн салбарыг харвал, оны эхний 11 сарын хугацаанд 387.7 тэрбум төгрөгийн орлоготой ажилласан нь өнгөрсөн оны мөн үеэс 0.9 хувиар өссөн үзүүлэлт болжээ. 

Энэ нь импортолсон бараа бүтээгдэхүүн, Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрсөн тээвэр, дотоодод тээвэрлэсэн бараа бүтээгдэхүүний хэмжээ нэмэгдсэнтэй холбоотой юм.
Харин экспортын тээврийн хэмжээ эсрэгээрээ 8.3 хувиар буурсан төдийгүй төмөр замаар олон улсад болон дотоодод зорчигчийн тоо багасчээ. 
 
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Төмөр зам болон агаарын тээврийн орлого өсчээ  
Үзсэн: 1354 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй