Өнгөрсөн Лхагва гарагийн орой АНУ-ын Холбооны санхүүгийн тогтолцоо, санхүүгийн байгууллагуудын аюулгүй байдлыг хариуцдаг байгууллагаас АНУ-д томоохонд тооцогдох АНУ-д 1.797 дэлгүүр , Канадад 124 салбар дэлгүүртэй "Target" сүлжээний 40 орчим сая үйлчлүүлэгчдийн зээлийн картын мэдээлэл алдагдсан байж болзошгүй талаар мэдэгдлээ. "Target" сүлжээ дэлгүүрийн удирдлагуудын мэдээлснээр тус сүлжээ дэлгүүрүүдээр "Хар Баасан" гарагаас хойш буюу 11 сарын 27-оос 12 сарын 15-ны хооронд үйлчлүүлсэн нийт үйлчлүүлэгчдийн зээлийн болон төлбөрийн картын мэдээлэл гэмт этгээдүүдийн гарт орсон байж болох гэнэ.
Одоогоор хэргийг мөрдөн шалгаж байгаа бөгөөд урьдчилсан таамгаар гэмт хэрэгтнүүд үйлчлүүлэгчдийн зээлийн картын соронзон тууз дахь мэдээлэлд нэвтэрснээр хуурамч карт хийж ашиглах, улмаар картын нууц дугаарт нэвтрэн үйлчлүүлэгчдийн данснаас бэлэн мөнгө авах эрсдэл байгаа аж. Учир нь хулгайлагдсан байж болох мэдээллүүдэд хэрэглэгчийн нэр, картны дугаар, карт хугацаа дуусах он сар өдөр болон картын нуруун дээр байрлах гурван оронтой хамгаалалтын кодыг агуулдаг.
Болсон явдалтай холбогдуулж "Discover" болон "American Express" компаниуд үйлчлүүлэгчдийнхээ мэдээллийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр тодорхой алхмууд авч хэрэгжүүлж эхэлжээ. Иймэрхүү хэрэг явдал өмнө нь ч нэг бус удаа гарч байсан бөгөөд 2006 онд "Target" сүлжээ дэлгүүрийн хүчтэй өрсөлдөгчдийн нэг болох "TJX Companies"-ийн 94 сая хэрэглэгчийн төлбөрийн картын мэдээлэл алдагдаж байсан аж. Бас 2005-2006 онуудад "T.J Cos", "Maxx", "Маршалл" зэрэг дэлгүүр, үйлчилгээний салбарын сүлжээндэд иймэрхүү хэрэг гарч, 45.7 сая хэрэглэгчийн мэдээлэл, 2011 онд Японы алдарт "Sony" компанийн хэрэглэгчдийн сүлжээний нууцад хакерууд халдан 100 сая гаруй хэрэглэгчийн хувийн болон дансны мэдээлэл алдагдаж байсан хэрэг гарч байлаа.
40 сая үйлчлүүлэгчийн нууц мэдээлэл алдагджээ | ||
Үзсэн: 2305 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.