Шууд Chart

“Щелкунчик” амралтын өдрүүдээр тоглогдоно

2013-12-20 13:12:11

УДБЭТ-ын уран бүтээлчид жил бүрийн 12 сард П.И.Чайковскийн “Щелкунчик” балетийг тоглодог уламжлалтай.

Тэгвэл сонгодог урлагийг шимтэн үзэгч хүн бүхний сэтгэлд “Цөмөөхэй” нэрээрээ хоногшсон уг балет  энэ амралтын өдрүүдэд тайзнаа амилах аж. Сонирхуулахад, 1892 онд Оросын суут хөгжмийн зохиолч П.И.Чайковский Германы зураач, хөгжмийн зохиолч  Е.Т.А.Хоффманнийн туурвисан “Цөмөөхэй” үлгэрээс сэдэвлэн уг балетийн хөгжмийг бичсэн гэдэг.
 
Тайзнаа анх амилсан цагаасаа олны талархлыг хүлээсээр ирсэн “Щелкунчик” балетийг Орос, Европ, Америк гээд дэлхийн бүх театрууд жил бүрийн зул сарын баяраар тоглодог уламжлалтай юм.
 
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

“Щелкунчик” амралтын өдрүүдээр тоглогдоно  
Үзсэн: 1195 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй