Найз залуудаа зодуулсны улмаас 21 настай эмэгтэй амиа алдсан харамсалтай хэрэг гараад удаагүй байгаа. Энэ хэрэгт холбогдуулан сүүлийн өдрүүдэд гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг боловсронгүй болгох, хүчирхийллийн эсрэг нийтрээрэ хамтран зүтгэх талаар яригдсаар байгаа юм.
Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж өнөөдөр “Хүчирхийллийн эсрэг нэгдэцгээе” уулзалт хэлэлцүүлгийг санаачлан зохион байгууллаа. Иргэний танхимд болсон тус уулзалтад Хууль зүйн яам, Хүний эрхийн үндэсний комисс, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын прокурорын газар, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, эмнэлгүүдийн төлөөлөл, их дээд сургуулиудын сонсогчид болон иргэд оролцлоо.
Ерөнхийлөгч хүчирхийллийн эсрэг нэгдэхийг уриалж байна | ||
Үзсэн: 1710 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.