Шууд Chart

Цагдаагийн албаны нэрийг барьж залилангийн гэмт хэрэг үйлджээ

2018-04-23 12:06:03

Иргэн У гэгч нь өөрийгөө Цагдаагийн ерөнхий газар, Замын цагдаагийн албанд ажилладаг гэж бусдад итгүүлэн, цагдаагийн албаны нэрийг барьж залилангийн гэмт хэрэг үйлджээ.

Тэрээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож эрхээ хасуулсан иргэн Ж-ээс эрхийг нь сэргээж, жолоочийн үнэмлэхийг нь гаргуулж өгнө гэж хуурч мэхлэн 500 мянган төгрөг залилж авсан гэмт үйлдлийг Цагдаагийн ерөнхий газрын Аюулгүй байдлын хэлтэс илрүүлэн шалгаж байна.

Иргэд та бүхэн сэжигтэй этгээд цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлага тавихад бичиг баримтыг шалгаж байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.


Цагдаагийн албаны нэрийг барьж залилангийн гэмт хэрэг үйлджээ  
Үзсэн: 927 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй