Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 4 хэм дулаан

2018-04-23 15:20:26

Малчид, ард иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч хуурайшилт ихсэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

2018 оны 04 дүгээр сарын 23-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Их төлөв цэлмэг. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с. 17 цагт 16 хэм, 20 цагт 12 хэм дулаан байна.

2018 оны 04 дүгээр сарын 23-ны 20 цагаас 04-р дүгээр сарын 24-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй.  Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 0-5 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор  6-11 хэм, бусад нутгаар 0-5 хэм, өдөртөө Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 21-26 хэм, бусад нутгаар 16-21 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй.  Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 1-6 хэм хүйтэн, бусад нутгаар 1-6 хэм, өдөртөө Орхон-Сэлэнгийн сав газраар 22-27 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй.  Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 19-24 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 1-3 хэм, өдөртөө 19-21 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй.  Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 18-23 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 2-4 хэм, өдөртөө 20-22 хэм дулаан байна.

2018 оны 04 дүгээр сарын 25-наас 04 дүгээр сарын 29-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

25-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 27-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн саваар бороо, 28-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи  26-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 27-нд зарим газраар, 28-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Ихэнх хугацаанд Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндий, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 15-20 хэм, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна. 27, 28-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.


Улаанбаатарт шөнөдөө 4 хэм дулаан  
Үзсэн: 1069 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй