Шууд Chart

“Аполло” театрын тааз нуржээ

2013-12-20 15:26:57

Лондонгийн “Аполло” театрын тааз нурж, 76 хүн гэмтэж бэртсэнээс долоон хүний бие хүнд байгаа талаар цагдаагийн газраас мэдээлжээ. Осол орон нутгийн цагаар үдшийн 20.15 цагт болсон бөгөөд театрт “Сониуч нохойн шөнийн адал явдал” нэртэй жүжиг тоглож, үзэгчид танхим дүүрэн байжээ. 

Ослын шалтгааныг тодруулахаар шалган мөрдөх ажиллагааг холбогдох багийнхан эхлүүлээд байна.  Харин 775 хүний суудалтай “Аполло” театрыг 1901 онд барьжээ. 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

“Аполло” театрын тааз нуржээ  
Үзсэн: 924 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй