![](/uploads/201312/news/thumb/1142266c1aecdf3ad5519c21c850ff02_x3.jpg)
"Нээлттэй нийгэм" форум ТББ-тай хамтран зохион байгуулдаг "Хүний эрхийн тухай ярилцъя" өглөөний уулзалт өчигдөр Хүний эрхийн ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг “Зөвлөмжийн хэрэгжилт" сэдвээр боллоо.
Хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл, судлаач, хүний эрхийг хамгаалагчид оролцсон тус арга хэмжээний үеэр НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл, гэрээний хороодоос Монгол Улсад өгсөн зөвлөмжүүдийн хэрэгжилт, иргэний нийгмийн төлөөллөөс хүргүүлэх тайлан, тулгамдаж буй асуудлууд зэрэг сэдвээр санал солилцож, чөлөөт ярилцлага өрнүүлжээ.
Хүний эрхийн тухайлсан сэдвээр мэдээлэл солилцдог энэхүү арга хэмжээ нь хүний эрхийн тулгамдсан асуудал, чухалчлагдаж буй сэдвийн хүрээнд төр, иргэний нийгмийн байгууллага, судлаач, иргэдийн үзэл бодол, байр суурийг харилцан солилцуулах, арга туршлагыг нэвтрүүлэх, улмаар хүний эрхийн мэдлэг ойлголтыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилготой юм.
"Хүний эрхийн тухай ярилцъя" өглөөний уулзалт арга хэмжээг сар бүрийн 3 дахь долоо хоногийн Пүрэв гарагийн 08-10 цагт тогтмол зохион байгуулж хэвшжээ.
Хүний эрхийн тухай ярилцав | ||
Үзсэн: 981 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.