![](/uploads/201312/news/thumb/c9661c8970058f405acd10cdb50bf867_x3.jpg)
Увс аймгийн ЗДТГ-аас “Өрхтэй харилцах дэвтэр”-ийг хэвлүүлэн аймгийнхаа 19700 өрхөд тараагаад байна. Үүгээр дамжуулан төрийн үйлчилгээг иргэдэд хүнд сурталгүй, хөнгөн шуурхай хүргэхээс гадна өрхийн гишүүдийг мэдлэг мэдээлэлтэй болгох, төрийн бодлого шийдвэрт иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хамтран ажиллах, туслах чиглэлийн ажлуудыг хийх юм байна.
Түүнчлэн “Өрхтэй харилцах дэвтэр”-т гэр бүлийн болон бусад хууль тогтоомж, дүрэм журам, гэр бүлийн гишүүдийн үүрэг хариуцлага, иргэдэд хэрэгтэй зөвлөмж зөвлөгөө зэргийг оруулжээ.
“Өрхтэй харилцах дэвтэр” тараажээ | ||
Үзсэн: 1325 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.