ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн хэлтэс өнөөдөр хуралдлаа.
Хурлаар эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал эмчилгээ ямар түвшинд хийгдэж байгаа болон, тусламж, үйлчилгээнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхийн тулд эрхтэн шилжүүлэн суулгаж буй багуудын ажлын тайланг сонсдог аж.
Манай улсын эрхтэн шилжүүлэн суулгах төв нь 2011 онд байгуулагдсан бөгөөд элэг шилжүүлэн суулгах хагалгааны дараах хяналт,эрчимт эмчилгээ, бөөр шилжүүлэн суулгах хагалгааны дараах хяналт, эрчимт эмчилгээ,үе шилжүүлэн суулгах хагалгааны дараах хяналт, эрчимт эмчилгээ, элэг тайрах хагалгааны дараах хяналт, эрчимт эмчилгээ гэх хэлтэсүүдэд хуваагдан үйл ажиллагаагаа явуулдаг аж.
Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээнд Шинэчлэлийн Засгийн Газраас ихээхэн анхаарч 4,6 тэрбум төгрөгийн өртөг бүхий нэн шаардлагатай мэс засал, мэдээгүйжүүлгийн багаж, , лаборатори, ясны чөмөг шилжүүлэн суулгах төвийн тоног төхөөрөмжөөр хангасан байна.
Цаашид эрхтэн шилжүүлэн суулгах өндөр өртөг бүхий эмчилгээг дэлхийн жишигт хүргэн хөгжүүлэхэд дархлаа дарангуйлах эмийн санхүүжилтийг нэмэх, өөрийн орондоо эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийлгэж буй үйлчлүүлэгчдийн төлбөрийн тодорхой хувийг даатгалаас эсвэл улсын төсвөөс олгодог байхаар зохицуулалт хийх шаардлагатай байгаа талаар хуралд оролцогчид онцолж байлаа.
4,6 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжөөр хангагджээ | ||
Үзсэн: 1276 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.