Шууд Chart

Урамшилт эргүүлүүд гурван хүүхдийн амь насыг аварлаа

2018-04-25 12:43:05

2018 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт хөдөлгөөнтөөр ажиллуулж байгаа явуулын постонд үүрэг гүйцэтгэж байсан урамшилт эргүүлүүд Согоотын 81-1153 тоотод оршин суух иргэн Ж.Энхбатын өвлийн сууцны яндангаас үсэрсэн очноос үүдэлтэй галын аюулаас 6-12 насны Т.Дүүрэнжаргал, Т.Ариунжаргал, Т.Тэгшжаргал нарын амь насыг аварчээ.

Баатарлаг үйлсээр гавьяа байгуулж эрдэнэт хүний амь насыг аварч Ж.Төрбат гэх жирийн нэг айлын 3 жаргал нэртэй хүүхдүүдийг хүнд нөхцлөөс гаргаж, тэдгээрийн амь нас эд хөрөнгийг хамгаалж, Монгол Улсын нэг гэр бүлийн аз жаргалыг бүтнээр нь хадгалж чадсан зоригт баатрууддаа тус дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн удирдах бүрэлдэхүүн хүлээн авч, баяр хүргэн, талархал, үнэ бүхий зүйл гардуулсан байна. Мөн тэдгээр иргэдийн байгуулсан гавьяаг нь өндрөөр үнэлэн Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар, холбогдох газруудад шагнаж урамшуулах саналыг хүргүүлжээ. Сонор сэрэмжтэй ажилласан нэр бүхий урамшилт эргүүлүүддээ ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.


Урамшилт эргүүлүүд гурван хүүхдийн амь насыг аварлаа  
Үзсэн: 1015 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй