Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2013 оны 12-р сарын 22/

2013-12-22 07:00:00

Өнөөдөр аргын тооллын 2013 оны 12-р сарын 22. Ням гараг. Билгийн тооллын  XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч усан могой жилийн өвлийн дунд Хөх хулгана сарын шинийн 20. Их морь одтой Есөн улаан мэнгэтэй хар нохой өдөр. Адъяа гараг.  Өдрийн барилдлага Арвидах.  Шүтэн барилдлага Хурьцахуй.  Наран 08.47-д мандаж, 17.03-д жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, эрдэнийг гадагш өгөх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Өвлийн туйл, хүйтний ес эхлэх өдөр 2 цаг 7 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өлсөж ундаасна хэмээжээ.

* * *

Өрнийн зурхай

Матрын орд (12/22-1/19): Гайхалтай сайхан өдөр. Долоо хоногийн сүүлийн өдөр их эрч хүчтэй байна. Матрын ордны хүмүүс өөрийн санасан зорилгодоо хүрч дахин эрч хүчтэй болохоо харах болно. Ангараг гаригын эрч хүч охины ордруу тусч замд тохиолдох саад тотгорыг арилгана. Ямар нэгэн юмны талаар илүү ихээр ойлгоно. Иймд хайхрахгүй зогсоосон зүйлүүдийнхээ аль нэгийг зохих ёсоор нь хөгжүүл. Бүтээх эрмэлзэл нь хүчтэй байх ёстой ба төлөвлөгөөнүүдээсээ шигшиж сонгоод эхлэх хэрэгтэй. Магадгүй та өвчин тусвал тэнхээ ороход тань нам гүм орчин хэрэгтэй.
Хумхын орд (1/20-2/18): Сэтгэл хөдлөлөөр төлөвлөгөө гаргахад маш аюултай өдөр байна. Таны тэсвэр тэвчээр, такт чинь хазайсан байдлаас гарах, сэтгэлийн дулааныг бий болгоход тус болно. Жижигхэн гэр бүлийн баяр хийгээрэй. Товлосон уулзалтаа цуцалж зөвхөн гэртээ байхыг хичээ. Аж ахуйтай холбоотой асуудалтай зууралдах хэрэггүй.

  

Загасны орд (2/19-3/20) Таагүй өдөр. Загаснууд санхүүгийн эрсдэлд орох магадлалтай. Та хэр хэмжээний мөнгө бэлгэнд үрсэн тань биш тооцоолохдоо хэр анхаарснаас шалтгаалах болно гэдгийг сана. Таны энергийн түвшин буурч магадгүй. Энэ завгүй цагаар уураг болон нэмэгдлийг авах нь мэргэн санаа байж магадгүй. Таны болон хамтрагч нарын санал зөрөлдөх ч шинэ хүмүүс өөрсдийн сонирхлыг хуваалцан таны нөхөрлөлийн хүрээнд орж ирэн өдөр тутмын амьдралын хурдыг нэмнэ. Бясалгал эргэцүүлэл сонирхолтой судалгаа эсвэл чөлөөт цагаараа ном унших зэргийг хажуугаар нь байрлуулаарай.

Хонины орд (3/21-4/19): Хүч сорьсон өдөр. Одоо бол бүтээлч, эрч хүчтэй байж ажлаа эхлэ. Хайр сэтгэл, хосуудын хувьд таатай байна. Гадуурх арга хэмжээ төсөөлснөөс их мөнгө шаардах нь. Сөрөг муу талыг бодохоо боль. Бүгд л баярын уур амьсгалд гүн орсон байна. Баярын арга хэмжээндээ одоо л бэлтгэж авахгүй бол таны ажил амжихаас өнгөрөх нь. Хичнээн ядарч байсан ч хониныхоны тууштай занг дарж чадашгүй.

 Үхрийн орд (4/20-5/20): Таагүй өдөр. Энэ өдөр аж ахуйн ажил чухал яриа хэлэлцээ санал солилцоход тохиромжгүй. Хэн нэгэнд өөрийн үзэл бодлоо тайлбарлан итгүүлэхийг оролдох нь таатай үр дүнд хүргэхгүй. Хэрвээ ямар нэгэн шалтгаанаар хотоос гадагш салхинд гарч чадахгүй бол ядаж л ойр зуур салхил. Эрүүл сэнгэнэсэн агаар сэтгэл өндөр байх нь сэтгэлд буй муу муухайг үлдэн хөөх болно. Ахуйн асуудлаа шийдэх салбарт хөрөнгө оруулахыг зөвлөж байна. Арилжаа наймаанд явбал ашиггүй хоосорно. Гудамжинд жолооны ард болгоомжтой бай.

Ихрийн орд (5/21-6/21): Аз жаргалтай өдөр. Ихрийн ордныхон магадгүй одоо хүртэл үдэшлэгийн шинжтэй байна. Ихэнх зүйлүүд нь маш ихээр гэрэлтэх ба маш том өдөр эхэлнэ. Энэ нь таатай цаг хугацаа юм. Хүмүүсийг урих, дотноор нэгдэх, зочломтгой зан болон сайхан эелдэг ааш тань бусдын хүндэтгэлийг хүлээнэ. Зарим нэг урт хугацааны турш хүсэж мөрөөдөж байсан зүйл чинь гэнэт биелэгдэх болно. Гэр бүлийн амжилт эсвэл хувийн ололт амжилт тань сэтгэл хангалуун байдлыг авч ирнэ. Гэхдээ маш их итгэж найддаг байсан хүн таны итгэлийг алдаж бололтой. Хайр дурлалын асуудал идэвхитэй мөн ач тустай байна. .

Мэлхийн орд (6/22-7/22): Удирдаж болохуйц өдөр. Сэтгэл санааны дарамтанд орж магадгүй бөгөөд хэрвээ толгой тань өвдөж байвал хийж буй ажлаа түр завсарлан алжаал тайлах мэдрэмж төрүүлэхүйц зүйлийг бүтээ. Утсанд тань олон дуудлага ирж мессэж цаг хором тутамд ирж амраахгүй байгаа бол зүгээр л унтраа. Дараа нь шалгаж болно шүү дээ. Энэ орой шашны цуглаан уулзалтанд оролцсоноор сэтгэл сэргэнэ. Хүүхдүүдээ зул сарын баярын арга хэмжээнд авч яв. Өнөөдөр хөршүүд, болон удаан уулзаагүй найзуудтайгаа ярьж хөөрөлдөх сайхан боломж.
Арслангийн орд (7/23-8/22): Энгийн өдөр. Ойрын өдрүүдэд баяр болох гээд нэлээд завгүй байх тул өнөөдөр аль болох тайван байж амрахыг хичээ. Сайтар унтаж амар. Хайр дурлалын харилцаа тогтвортой байх бөгөөд хосууд аз жаргалтай байх болно. Хэрвээ танд тусламж хэрэгтэй байгаа бол хүмүүс танд туслахад хэзээд бэлэн байх болно гэдгийг сана. Авьяаслаг арслангууд өнөөдөр өөрт тохирох гайхалтай хэв маягийг бий болгох болно. Хэрвээ та баярын бүх бэлтгэл ажлаа дуусгачихсан бол гэрээсээ гарч, гадуур зугаалахыг хичээ. Үзэсгэлэн үзэж, авто машины худалдаа сонирхож, зургийн галлерейд оч. Та тэндээс цоо шинэ мэдрэмж авах болно.

Охины орд (8/23-9/22): Сэтгэл хөдөлгөсөн өдөр. Өнөөдөр хийх зүйлүүд тань төлөвлөсний дагуу явагдахгүй ч гэлээ маш хөгжилтэй зугаатай байх болно. Энэхүү нөлөөлөл нь та болон таны уулзсан хүмүүсийн хоорондын тэнцвэр болон зохилдлогоонд сайнаар нөлөөлөх бөгөөд таны ажил хэрэг саадгүй бүтэх болно. Гэрлэлт болон бусад хайр дурлалын холбоо харилцаандаа та өөрийнхөө хүсэж байгаа зүйлийг хялбархан илэрхийлж чадах бөгөөд бие биенээ илүү сайн ойлгох мөн романтик байдал тань сайжрах болно. Ганц бие охиныхон өнөөдөр шинэ хайртайгаа учирч магадгүй.

Жинлүүрийн орд (9/23-10/22): Хувь тохиол. Таны үйлдэл аз дагуулж энэ өдрийг аз жаргалтай тааламжтай болгоно. Аялалын төлөвлөгөөг нэн тэргүүнд тавь, стресстэй ажлыг хойш тавьж, хэрэгцээгээ судлах нь сэтгэл уужралыг авчирна. Жинлүүрийнхэний байр суурийг идэвхжүүлэх бизнестэй холбоотой үйл ажиллагаа нь санаанд тань нийцэж ашигтай байх болно. Шинэлэг зүйлийг сурч мэдэх нь оюун санаанд түлхэц өгөх тул сонирхсон сэдвүүдрүүгээ улам тэмүүл. Аз жаргалтай байх ч гэрлэх санал та нарын заримыг эргэлзүүлнэ.

Хилэнцийн орд (10/23-11/21): Томоохон хөрөнгө оруулалт хийх, юм худалдан авахад таатай өдөр. Том хэрүүл маргаан гарч болзошгүй. Хайртай хүнтэйгээ харьцахдаа хүлээцтэй байгаарай. Гайхалтай байдалд хүрэхийн тулд хувиа хичээх зан, дотны хүмүүстээ хэт их шаардлагатай байхаас зайлсхий. Хүмүүстэй харилцахдаа цухалдахаас зайлсхий. Хэрэгтэй мэдээллээ авахын тулд та тэнцвэртэй байх хэрэгтэй.

 
Нумын орд (11/22-12/21): Бэрх өдөр. Архи тамхи, мансууруулах бодис болон хар энергитэй хүмүүсээс хол байж, эдгээрээс зайгаа барьснаар та зөн билэг совин мөрөөдөлдөө хөтлөгдөж дараа нь илүү их эрч хүчтэй нэгэн болж хувирах боломж бүрдэнэ. Маргааш ажлын өдөр хэдий ч та гэр бүлдээ зарцуулах хүчээ нөөцлөх хэрэгтэй. Учир нь таны сэтгэл санааны байдал гэр бүлийн уур амьсгалд шууд нөлөөтэй.

Нийтэлсэн: Web admin

Өнөөдрийн зурхай /2013 оны 12-р сарын 22/  
Үзсэн: 1984 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй