Энэ мягмар гарагт Египет Улсын Цэргийн шүүхээс Авлигатай тэмцэх газрын дарга асан Хешам Гененад зэвсэгт хүчнийг доромжилсон хэрэгт 5 жилийн ял оноолоо.
Тэрээр Хаффинтон Пост Араб цахим хуудсанд “Жанжин штабын дарга асан Сами Ананд Ерөнхийлөгчийг яллах баримт байгаа. Баримтууд гадаадад хадгалагдаж байгаа” хэмээн ярилцлага өгснийхөө дараа 2 дугаар сард баривчлагдсан юм.
Тус ярилцлагыг авсан сэтгүүлч Мотаз Ваднан мөн тухайн үед баривчлагдсан бөгөөд төрийн эсрэг өдөөн хатгалга хийсэн хэрэгт ял сонсчээ.
Авлигатай тэмцэх газрын дарга асан 5 жилийн хорих ял сонслоо | ||
Үзсэн: 833 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.