Индонез Улсын парламентын дарга асан Сетя Нованто иргэдийн цахим үнэмлэхний төслөөс 170 сая ам.доллар завшсан нь тогтоогдож 15 жил хорих, 36000 ам долларын торгууль төлөх ял сонслоо. Нованто нь 1990 оноос хойш авлигын 5 өөр хэрэгт холбогдож байсан боловч энэ удаад л ял сонссон байна. 2017 оны 11 дүгээр сард Индонезийн Авлигатай тэмцэх газар Новантог иргэний үндэсний цахим бүртгэлийн системд зориулсан үнэмлэхний зардлыг өсгөн улсад төвлөрсөн 440 сая ам.долларын бараг гуравны нэгийг завших схемийг зохион байгуулж ажилласныг нь тогтоон баривчилсан юм.
Индонезийн Авлигатай тэмцэх газрыг татан буулгах, нэр төрд халдах гэсэн оролдлогууд төр засгийн зүгээс байнга гардаг ч үйл ажиллагаагаа амжилттай явуулан сайд, парламентын гишүүн, хотын захирагч, шүүгч нар болон бусад өндөр албан тушаалтнуудыг баривчлан шалгасаар ирсэн байна. Тус газрын дэд дарга Юсуф Калла телевизэд өгсөн ярилцлагадаа “Энэ бол хэн ч хууль зөрчиж болохгүй гэсэн сануулга” хэмээсэн байна.
Парламентын дарга асан авлигын хэргээр 15 жилийн ял сонсов | ||
Үзсэн: 879 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.