![](/uploads/201312/news/thumb/f6eac2afada353ed0f0b41d28899a922_x3.jpg)
НМЕГ-аас Нарантуул худалдааны төвийн өргөтгөлийн орон нутгийн ачаа тээвэрлэдэг хэсэг болон тэндхийн зочид буудлын үйл ажиллагааг шалгуулах шаардлагатай гэсэн иргэний мэдээллийн дагуу хяналт шалгалт хийлээ.
Шалгалтаар автомашины зогсоолд нягтрал ихтэй, хүйтний улиралд автомашинаа шөнөжин халааж агаарын бохирдол үүсгэдэг, жолооч нар автомашинаа харж хонохдоо орчинд ил задгай бие засдаг, хог хаягдлыг тогтмол цэвэрлэж зайлуулдаггүй, орчны бохирдол ихтэй талбайд хүнсний бүтээгдэхүүн цуглуулж тээвэрлэдэг зэрэг зөрчлүүд илэрсэн байна.
Мөн худалдааны төвийн захиргаанаас дотоодын хяналтыг хангалтгүй хэрэгжүүлж зөрчлийг арилгуулах арга хэмжээ аваагүй байна. Иймд дээрх зөрчлүүдийн дагуу улсын байцаагчдын хамтарсан албан шаардлага хүргүүлж, холбогдох хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авч ажиллалаа.
Нарантуул худалдааны төвийн өргөтгөлд шалгалт хийлээ | ||
Үзсэн: 1175 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.