Шууд Chart

Орос, Тайланд улс авлигатай тэмцэх чиглэлээр туршлага солилцжээ

2018-05-02 11:14:16

ОХУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Авлигатай тэмцэх асуудал хариуцсан дарга Андрей Чоботов тус улсад 2018 оны 4 дүгээр сарын 25-28-ны өдрүүдэд ажлын айлчлал хийсэн Тайландын Вант улсын Авлигын эсрэг үндэсний хорооны төлөөлөгчдийг хүлээн авч, уулзсан талаарх мэдээлэл Кремлийн цахим хуудсанд тавигдсан байна.

Уулзалтаар талууд авлигын гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчилтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэхтэй холбоотой арга хэмжээний туршлагаасаа хуваалцаж, ярилцжээ. Түүнчлэн, талууд Авлигын эсрэг НҮБ-ын конвенц, Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны Авлигын эсрэг ажлын хэсгийн хүрээнд хамтран ажиллах, ил тод байдлыг нэмэгдүүлэх талаар санал солилцсон байна.

Уг айлчлалын үеэр ОХУ болон Тайланд улсын эрх бүхий байгууллагуудын хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, авлигаас урьдчилан сэргийлэх, шинжлэх ухааны судалгаа хийх, олон улсад хамтарсан санаачилга гаргах зэргээр хамтран ажиллахаар тохиролцжээ.

 


Орос, Тайланд улс авлигатай тэмцэх чиглэлээр туршлага солилцжээ  
Үзсэн: 1311 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй