
Өнөөдөр аргын тооллын 2018 оны тавдугаар сарын 3. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Хаврын адаг улаан луу сарын 18. Бархасвадь гараг. Эрхтэний тэнгэрт одтой, есөн улаан мэнгэтэй, хөхөгчин хонь өдөр.
Барилдлага: Үл тохирох
Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
Суудал: Огторгуй
Өдрийн наран 5 цаг 34 минутад мандан, 20 цаг 06 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, эрдэнийг гадагш өгөх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Од эрхэсийн олон давхцал шилжилтүүд таны ажил болон хувийн амьдралыг зохион байгуулалттай, эмх цэгцтэй болгосноор өнгө жавхлантай байна. Амьдралын хэв маягаа өөрчлөх нь чухал байгаа бол энэ цаг мөчид л өөрчил. Та жингээ хасах эсвэл нэмэх хэрэгтэй байгаа бол биеийн тамирын дасгалд шамдаж хоолны дэглэм барих, муу зуршлаасаа салахын тулд эмч дээр оч.
ҮХЭР (4/20-5/20)
Мөнгөний асуудлаас болж таны хэн нэгэнтэй тогтоосон харилцаа холбоо нурах аюулд орж магадгүй. Биелэх боломжтой бодитой бизнесийн зөвлөгөөг хайн энгийн хэрэгжих төсөв гарга. Ингэсэн үед таны харилцаа холбоо ч батжин удаан хугацаанд үргэлжлэх болно. Удахгүй үхрийн ордныхонд хүчтэй өрсөлдөгч дайсан гарч ирэх болно. Та маш сонор сэрэмжтэй байх хэрэгтэй.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Тайван байдлаа хадгалж аль болох хэрүүл маргаанаас зайлсхий. Эс бөгөөс та хохирогч болох магадлал өндөр байна. Хов жив хэл аманд орохгүйг хичээ. Ажлаа тармагц гэр лүүгээ яар. Шөнө оройн цагаар гадуур сэлгүүцэх наргиж цэнгэхэд хорио тавь. Өнөөдөр ололт амжилт бүтээлч байдал тэнцүүхэн байна. Уйтгартай ядаргаатай байсан ч бодитой жирийн ажил хэрэг тань таныг ахиц дэвшилд хүргэх болно.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Энэ өдөр өнгөрсөн үеэ эргэн санах, үйл явдалд дүгнэлт хийх өдөр. Өнөөдөр урьд нь таагүй байдаг байсан танилтайгаа уулзах болно. Ихэнхи хүмүүс тэр үеийг дахин санан санаа зовох болно. Үүний уршгаар сэтгэл санаа нурах болно. Алдаандаа дүгнэлт хийх нь зүгээр. Ажилдаа идэвхтэй хандах хэрэггүй. Шинэ хөрөнгө оруулалт хийх гэж бүү яар. Зөвшилцөхийг бод. Уужуу ухаантай байх хэрэгтэй.
АРСЛАН (7/23-8/22)
Өнөөдөр өөрийгөө үнэлэх үнэлэмж тань өөрчлөгдсөн байвал бүү гайхаарай. Энэ нь эд материалын хангамж, хувийн өмч хөрөнгөнд анхаарлаа хандуулахад аятайхан боломж байх болно. Мөн өөрийн дотоод оюуны хүчээс маш үнэ цэнэтэй ойлголт олж авах болно. Гэрлэх эсвэл чухал бизнесийн саналууд ирнэ.
ОХИН (8/23-9/22)
Хуй салхи шиг хайр дурлал гайхшруулах болно. Энэ өдөр жирийн эхэлж байгаа мэт боловч явах тусмаа галзуу болох болно. Ямар ч зүйл тохиолдож болохоор хандлагыг сонго. Ингэснээр та тооцоолоогүй нөхцөл байдалд бэлэн байх болно. Нэр хүндтэй түнш болон өөрийн ажлаа солих өөрчлөлт болж магадгүй. Та шинэ арга замыг хайх гэж байгаа мэт санагдаж байна. Ямар ч зүйл тохиолдсон бай ирэх долоо хоногийн төлөвлөгөөгөө дахин бүү төлөвлө.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Од эрхэсийн нөлөө өнөөдрийн хурал, цуглаан үйл ажиллагаанд баяр хөөрийг авчирна. Гэсэн ч хэрсүү байхад гэмгүй. Мөн таны голомтгой байдал илүү их мөнгийг зарцуулна. Хөрөнгө мөнгөгүйгээс болж хойш тавигдаж байсан аз туршсан наймаагаа дахиж эхлэх хэрэгтэй. Шаардлагатай нөөц бололцоо боломжийн түвшинд очно. Та өөрийнхөө ч бусдынхаа ч ер бусын нууцыг хадгалж чаддаг. Хүмүүс таныг дэмжлэг, туслалцаа өгч чадах газар очихыг шаардана.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Өнгөрсөн үйлийнхээ занганд орохоос болгоомжил. Санхүүгийн хувьд эрсдэл гаргахгүйн тулд төлөвлөгөөгөө сайн хий. Танд бүх үйлдэл тодорхой санагдсан ч бүх зүйл бүтэмжтэй байхын тулд болгоомжлох ёстой. Ихэнхи хүмүүсийн хувьд амьдралынх нь хэв маягаа өөрчлөх хүсэл төрнө. Таны амьдрал зоогийн газраар эргэлдэн, ууж наргин өнгөрч байгаа бол өөрчлөх хэрэгтэй болж. Та өөрийгөө ялах зүйлд биеэ дайчлах цаг. Дуртай зүйлээ хийх нь үнэнч сэтгэлийн олох зам.
НУМ (11/22-12/21)
Ямар ч харуусал мэргэжлийн амьдралыг тань ялангуяа боломжийг өөрчлөн удирдах болно. Ямар нэг онцгой зүйлийг хийхийг хичээ. Амжилт, хүсэл эрмэлзэлийнхээ араас няцалтгүй хөөх хэрэгтэй ба энэ нь танд боломжийг гаргаж өгнө. Ажлаа өөрчлөөд урам зоригтой байгаа бол бусад компаниуд болон байгууллагуудаас боломжийн ажлыг санал болгоно. Төлөвлөөгүй үүрэг хариуцлага аймхай болгоно. Гэхдээ өөрийн чадвартаа итгэн зөвхөн өөрийнхөө хамгийн сайнаар хийх хэрэгтэй.
МАТАР (12/22-1/19)
Өнөөдөр сурлага амжилттай байна. Номын санд очих, гэрийн даалгавар хийх зэрэгт ахиц гарна. Хэрэв та ажил дээрээ ажлаа гүйцэтгэх гэж дарамттай байгаа бол санаа зовох хэрэггүй. Өөрийн итгэл найдвар ажиллах чадвараа хүчтэй байлгах юм бол ажлаа сэтгэл зоволтгүй гүйцэтгэж чадна. Үе үе амарч тогтмол хурдацтай ажиллах нь зүйтэй. Эртхэн унтаж амрах нь дээр байх болно. Хэрүүл маргаан хурцадмал байдал гарч болзошгүй.
ХУМХ (1/20-2/18)
Хамтрагчтайгаа асуудалтай байгаа бол өнөөдөр та өөрчлөлт хийнэ. Тэднийг халамжилж санаа тавьдаг болон хайртай гэдгээ мэдэгдэхийг хичээ. Мөн хэдэн мянган үгнээс хүчтэй бяцхан бэлэг худалдан авч ч болно. Эрч хүчээр дүүрэн байна. Шинэ санаа, учир шалтгааныг судалж мэдэх авьяас ажил дээрээ амжилт гаргаж, шинэ үйлчлүүлэгчтэй холбоо тогтооход туслах болно. Үүний дүнд олох ашиг нэмэгдэнэ. Өөр ажилд орсон ч та үнэ цэнэтэй байна.
ЗАГАС (2/19-3/20)
Од гарагс танд өөрийгөө сөрөг бодлуудаасаа чөлөөлөх боломж олгож байна. Та өөртөө болон бусад хүмүүст шударга хандахад бэлэн байх ёстой. Хэрэв та сайн ажиллаж чадвал бизнесийн санаа, төсөл тань маш амжилттай хэрэгжих боломжтой. Материаллаг байдал бүрэн тогтвортой байна. Өчигдөр өнөөдрийн хийсэн бүхэн тань амжилт авчирч ирээдүйгээ өөдрөгөөр харахад хүргэнэ. Бэлэг худалдан авахад таатай.
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй | ||
Үзсэн: 883 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.