Шууд Chart

Авлигын хэргийг хянан шийдвэрлэдэг тусгай шүүх байгуулах саналыг дэмжжээ

2018-05-07 09:54:08

Нигер улсын Авлига болон бусад төрлийн гэмт хэргийг шалгах бие даасан хороо тус улсад тусгай шүүх байгуулах саналыг дэмжиж байгаа гэж Хуульчдын холбооны хурал дээр түүний төлөөлөгч нь хэлсэн байна.

Тэрээр хэлэхдээ, авлигын хэргийг хянан шийдвэрлэдэг тусгай шүүх байгуулснаар ердийн шүүхийн явуулдаг ажиллагааг хөнгөвчилж, асуудлыг илүү түргэн шуурхай шийдвэрлэдэг болно гэжээ. Түүнчлэн, тэр энэхүү шүүх байгуулах ажил удаан хүлээгдсэнийг дурдаад тус хорооны тухай хуульд заасны дагуу Дээд шүүхийн шүүгчдэд авлигын хэргийг хянан шийдвэрлэх тусгай шүүх байгуулах саналаа хүргүүлж болдог зохицуулалттай байх тухай хэлсэн байна.

Тус байгууллагын явуулсан нэгэн судалгаагаар шүүгчдийн хариуцан шийдвэрлэдэг хэргийн тоо их байдгаас болж хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа удааширдаг гэсэн дүгнэлт гарчээ.


Авлигын хэргийг хянан шийдвэрлэдэг тусгай шүүх байгуулах саналыг дэмжжээ  
Үзсэн: 1122 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй