Шууд Chart

Оффшор данс эзэмшигчдийнхээ мэдээллийг ил болгохыг үүрэг болгов

2018-05-08 09:25:20

Өнгөрсөн мягмар гарагт Их Британи улсын парламентын гишүүд тус улсын харьяа улс орнуудыг оффшор данс эзэмшигчдийнхээ мэдээллийг ил болгохыг үүрэг болгосон байна. Энэ нь, зарим намын төлөөлөл "Мөнгө угаахтай тэмцэх, хориг арга хэмжээний тухай хууль"-д нэмэлт өөрчлөлт оруулах санал гаргасантай холбоотой ажээ.

Нэмэлт өөрчлөлтийг санал хураалт явуулалгүйгээр шууд баталсан бөгөөд 2020 оны сүүлчээр Их Британийн харьяа улс орнуудад бүртгэлтэй хуулийн этгээдийн жинхэнэ эзэмшигчийн бүх мэдээллийг ил болгох юм байна. Их Британийн харьяа Британийн Виржинийн Арлууд, Кайман Арлууд зэрэг 14 улс орон өмнө нь хуулийн этгээдийн жинхэнэ эзэмшигчдийн мэдээллийн нэгдсэн бүртгэл хөтлөхийг эсэргүүцэж байсан юм.

Энэ талаар Их Британийн Гадаад харилцааны дэд сайд Алан Данкан “Эдгээр улс орон тус бүрт зориулж хууль батлахгүй, мөн тэдний халдашгүй байдалтай холбоотой үндсэн хуулиар хүлээсэн үүргийг зөрчихөд хүргэхийг бид хүсэхгүй байна. Гэхдээ Парламентын олонхийн шийдвэрээр олон нийтэд нээлттэй бүртгэл бий болгохоор тогтсон” гэж хэлжээ.

“Global witness” ТББ-ын хийсэн судалгаагаар Их Британийн оффшор бүс нутагт Оросын иргэд 47 тэрбум орчим ам.доллар байршуулсан байдаг байна. Тэдгээрээс 41,5 тэрбум ам.доллар нь зөвхөн Британийн Виржин арлуудад байдаг.


Оффшор данс эзэмшигчдийнхээ мэдээллийг ил болгохыг үүрэг болгов  
Үзсэн: 1305 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй