Шууд Chart

Ухаалаг хөгжмийн самбаруудыг тарааж эхэллээ

2013-12-24 10:44:03

БШУЯ-наас хэрэгжүүлж буй “Авьяас” хөтөлбөрийн хүрээнд сургуулиудад хөгжим сургалтын ухаалаг самбарыг тарааж эхэлжээ. Ухаалаг самбарыг өнгөрсөн жил долоон сургууль дээр туршиж үзэхэд хүүхдүүд маш богино хугацаанд нотны учрыг олж хөгжим тоглож сурчээ. Ийм учраас энэ онд нээлттэйгээр тендер зарлаж хамгийн сүүлийн үеийн 120 ширхэг ухаалаг самбарыг 21 аймаг, есөн дүүрэгт өгч байна. Уг самбар үнийн хувьд хоёр сая гаруй төгрөгийн өртөгтэй бөгөөд төгөлдөр хуур хөгжмийн 61 болон 88 даралтат хөгжмийг өөртөө суурилуулсан, самбарын автомат удирдлага нь багшийн бичсэн нот, тоглосон хөгжмийг бичих, 180 төрлийн дуу, хэмжээг өөртөө хурдан, удаан хэмнэлээр тоглох чадвартай бөгөөд самбар дээр бичсэн нотыг заагчаар заахад бичсэн нотны дууг гаргадаг юм байна.

Нийтэлсэн: О.Энхмаа

Ухаалаг хөгжмийн самбаруудыг тарааж эхэллээ  
Үзсэн: 6744 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй