Шууд Chart

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2018-05-09 05:55:45

Өнөөдөр аргын тооллын 2018 оны тавдугаар сарын 9. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Хаврын адаг улаан луу сарын 24. Буд гараг. Чөдөр одтой, гурван хөх мэнгэтэй, цагаагчин үхэр өдөр.

                          Барилдлага: Идэр
                          Шүтэн барилдлага
: Хурьцахуй 
                          Суудал:
Шороо

Өдрийн наран 5 цаг 25 минутад мандан, 20 цаг 14 минутад жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Цөөрөм байгуулах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй...

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Харилцан үл ойлголцол бүхэл өдрийн турш байх тул аливаа зүйлд зөвөлгөө өгөх, үйлчлүүлэгчээсээ захиалга авах зэрэгт туйлын анхаарал болгоомжтой ханд. Мөн энэ өдөр та чадлаасаа хэтэрсэн зүйлийг амлаж болзошгүй. Түүнчлэн аливааг хэтрүүлэн ярих, чухал зүйлийг анзаараагүй өнгөрөх зэрэг алдаа гаргаж болзошгүй. Хайртай хүнээ гомдоохоос болгоомжил.


ҮХЭР (4/20-5/20)

Сүй тавих хурим хийхэд таатай. Амьдралд онцгой ач холбогдолтой үйлдэл гарч болзошгүй. Залуу хүмүүс гэр бүл бий болгох шийдвэр гаргаж болзошгүй. Харин хижээл насныхан албан харьцаа тогтоох болно. Сайхан цагийн хуучин андтайгаа уулзаж болзошгүй. Энэ таатай өдрийг ашигла. Өөрийгөө сайн эзэн болохыг харуул. Өнөөдөр бүх л үйлд амжилттай байх болно. Гэрээ, хэлэлцээр хийхэд таатай.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Та ихэнхи цаг хугацааг ганцаараа өнгөрөөх төлөвтэй байна. Амсхийх завгүй ажилласан хэдэн өдрийн дараа өөртөө цаг гаргаж амрах хэрэгтэй. Шоколад болон бусад калори ихтэй хоол хүнс хэтрүүлэн хэрэглэхээс болгоомжил. Хадгаламжинд байгаа мөнгөө хамаагүй үрэхээс болгоомжлох хэрэгтэй. Өнөөдөр маш сайхан мэдээ дуулах юм байна. Муу зуршилаа үгүй хий. Ужиг хууч өвчин тодорхой болох нь. Оюун ухаан, бүтээлч байдал тань хосолж хосгүй гайхамшигт зүйл болно.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Өнөөдөр таны бие эрүүл чийрэг бусадтай найрсаг харилцаатай сэтгэл татам байна. Эдгээр давуу талаа ашиглан амжилтанд хүрч болохыг од эрхэс танд сануулж байна. Та өнөөдөр ямар ч төрлийн арилжаа наймааны гэрээ хэлэлцээрийг төвөггүйхэн хийж чадна. Харин хайр дурлалын хувьд асуудал үүсэх бололтой. Энэ нь хайрт тань таны үзэл бодлыг хүндэтгэж үзэхгүй байгаатай холбоотой байж болох юм.


АРСЛАН (7/23-8/22)   

Та гэртээ ч бай ч ажил дээрээ ч бай ер нь хаа ч байсан өнөөдөр нэлээд хүнд, ачаалалтай өдөр болох болно. Хэрвээ танд шийдэх ёстой чухал асуудлууд байгаа бол найз нөхдөөсөө зөвлөгөө ав. Хэрвээ та аяллаар явж байгаа бол танд олон жижиг асуудлууд тулгарах болно. Дуртай номоо унших эсвэл таныг хэт их татсан ямар нэг зүйл хийснээс болж таны анхаарал сарниж ямар нэг юмаа гээж магад. Өнөөдөр аль болох өөрийн хүссэн зүйлийг хийж, хэрүүл маргаанаас хол байхыг хичээ.


ОХИН (8/23-9/22)

Та ухаалаг байж зарим нэг хялбар гэсэн зүйлийг авч хэлэлцэн, хийх хэрэгтэй. Хийх гэсэн ажлаа хагас дутуу орхихгүй байх нь нээлт хийх боломж олгоно. Чухал гэсэн зүйлсийг хийхдээ илүү анхааралтай бай. Өнөөдрийг ажил хэрэгчээр эхлээрэй. Таны ямар ааштай эхэлснээс өнөөдрийн ажил шалтгаална. Энэ орой танд үнэхээр хөгжилтэй байх болно. Таны найз нарын нэг нь сэтгэл татам байж тантай хайр дурлалын холбоо тогтоохыг эрмэлзэнэ. Өөрийн ажлыг тайлагнахад бэлэн болсон бол, хөгжихийн тулд санхүүгийн дэмжлэг эрж хайгаарай.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Амьдралдаа шинэ өөрчлөлт гаргахаас өмнө болж байсан зүйлс тань үгүй болох болно. Худалдаа наймаа хийдэг бол маш завгүй байна. Бөглөрөөтэй зам дээр машин жолоодохоос татгалз. Танд олон нийтийн тээврийн хэрэгсэл эсвэл дугуй гэсэн сонголт байгаа. Онцгойлон аюулгүй байдлыг эрхэмлэ. Ослын цаана цахилгааны эвдрэл гэмтэл байх болно. Ойр дотны хэн нэгэн танаас чухал үнэнийг нууж байж магадгүй. Хэрвээ илүү гүнзгий ухаж мэдэхийн бол чи өөрийнхөө хэн гэдгийг ч ойлгоно.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Өнөөдөр таны амьдралд элбэг хангалуун байдал ирнэ. Эртхэн бүх уулзалтуудаа цэгцэл. Гар утсаараа цаг хэмнэх ажил төлөвлөх программууд ашиглаж сур. Хэрэв энэ талаар хангалттай мэдлэггүй бол залуу хүмүүсээс асуу. Үүнд нэрэлхэх хэрэггүй, цаг үеэсээ хоцрохгүй тулд. Өнөөдөр шинэ санаа олохын тулд бясалгах хэрэгтэй. Мөн ямар нэгэн зөнтэй зүүд зүүдэлнэ. Түүний тайлал нь та өөрөө өөрийгөө олох арга. Та өөрийнхөө эрүүл мэндийг хамгаалах хэрэгтэй.


НУМ (11/22-12/21)

Та өөрийгөө ч бодолгүй шаргуу хөдөлмөрлөдөг нэгэн бол өөрийгөө гаргуунд гаргах хэрэггүй. Өөрийн хэрэгцээгээ бодож дотоод сэтгэлд байдаг үр хүүхдээ бойжуул. Зорилгодоо хүрэхийн төлөө эцэж цуцталаа ажилладгийн тань учир юу вэ гэдгийг бодож үзээрэй. Гэр бүлийн гишүүн эсвэл дотно найз нарын нэг нь эмнэлэгт хэвтэж магадгүй тул цаг гарган эргэж очоорой. Баярлах болно. Бизнесийн гэрээ хэлэлцээрээ хэд хоногоор түр хойшлуулахыг зөвлөе.


МАТАР (12/22-1/19)

Таны оргил үе эхлэж байгааг од эрхэс анхааруулж байна. Та эд зүйлсийг хойш нь тавьж өөрийн биеийг нэн түрүүнд тавь. Бэрхшээл тулгарсан хэн ч бай тэр нь удаан үргэлжилбэл асар том асуудал болох тул хувийн асуудлаа яаралтай шийд. Таны авъяас ур чадвар шаардлагатай болно. Шаргуу ажил таныг багахан цаг амраах боловч одоогийн үйлдэл хүчин чармайлт нь ирээдүйд танд хэрэгтэй бүхний тань замыг нээж өгч байна.


ХУМХ (1/20-2/18)

Таны бүтээлч байдал өнөөдөр дээд цэгтээ хүрснээр та ямар нэгэн гайхамшигтай сайн бүтээл туурвиж магадгүй. Гэхдээ энэ нь таныг бусадтайгаа хамтран ажиллахад хүндрэлтэй болгох болно. Хэтэрхий олон зүйлийг зэрэг хийх гэсний хэрэггүй. Үгүй бол та стрессээ даван туулж чадахгүйд хүрнэ. Та сайхан сэтгэлтэй нэгэн байлаа гэхэд энэ сайхан сэтгэлээ гэр бүлдээ л зориулах ёстой өдөр гэдгээ санаарай. Өөртөө цаг гарган эрүүл мэнддээ анхаарал тавих нь зайлшгүй чухал болоод байна.


ЗАГАС (2/19-3/20)

Зугаа цэнгэл нөхөрлөл нь хайрыг инээд хөөртэй холбодог. Сайн найзыгаа гадаад руу аяллаар явахад нь үдэж өгөхөөр найзуудаараа уулзана. Нэлээн хугацаанд сайн найзтайгаа уулзахгүйгээ мэдэж байгаа болохоор бага зэрэг гуниглаж дурсамжаа сэргээнэ. Уран бүтээлч хүмүүс үзэсгэлэнд бүтээлээ тавихаар шинэ төлөвлөгөөгөө эхлүүлнэ. Эрч хүчтэй байдал тань эхнийгээ ч дуусгаагүй байхад дараагийнх нь уран бүтээл урсан гарахад нөлөөлнө.


ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй   
Үзсэн: 1221 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй