![](/uploads/201312/news/thumb/4218deac5e05000e12c51df3d8a91a0c_x3.jpg)
“Дижитал” хамтлагийн дуучин Г.Эрдэнэбилэг өнгөрсөн долоо хоногт өөрийн фээсбүүк хуудсаараа дамжуулан хүүгийнхээ ангийн нэгэн охинд туслахыг уриалсан.
Тэрээр 96-р сургууль дээр уулзалт зохион байгуулснаар ээж охин хоёрт туслах хүмүүс нэгдэж эхлээд байна. Одоогоор нэгэн залуу портер нүүрс, өөр нэгэн иргэн телевиз өгснөө мэдэгдсэн. Тэгвэл энэхүү тусламжийн ажлыг илүү зохион байгуулалттай, ил тод явуулах үүднээс “Сайн хүн болоорой” хандивын аян зохион байгуулахаар болжээ.
Аяны хүрээнд ээж, охин хоёрт зориулсан хандивын данс нээсэн бөгөөд дүүрэг бүр дээр хандив цуглуулах хүмүүсийг томилоод байгаа аж. Тиймээс бяцхан охинд туслахыг хүссэн хүн бүхнийг энэхүү аянд нэгдэж, тусламжийн гараа сунгахыг зохион байгуулагчдын зүгээс уриалж байна.
![](/uploads/assets/image/b8e5b8bb67997c1big.jpg)
![](/uploads/assets/image/0eca381a7b58c3aabig.jpg)
“Сайн хүн болоорой” хандивын аян өрнөж байна | ||
Үзсэн: 3093 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.