Шууд Chart

Хийн буу оруулж байгаад баригджээ

2013-12-24 10:57:48

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар боомтоор иргэн Д хийн гар буу, хийн бууны цэнэглэгч есөн ширхэг баллон нууж хил нэвтрүүлэхийг завджээ.

Тэрээр Москва-Бээжин чиглэлийн олон улсын суудлан галт тэргээр зорчиж явжээ.
Энэ хэргийг Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын улсын байцаагчид илрүүлсэн бөгөөд Д эдгээр зүйлсийг гар тээш, хувцас, бээлийндээ нуусан байжээ. Хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Хийн буу оруулж байгаад баригджээ  
Үзсэн: 2433 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй