Шууд Chart

Г.Алтанхүүгийн хэргийн талаар мэдээлэл хийнэ

2013-12-24 13:22:24

Найз залуудаа зодуулж, амиа алдсан гэх 21 настай эмэгтэйн  цогцост хийсэн  шүүх эмнэлгийн дүгнэлт  гарсан. Мөн уг дүгнэлттэй зэрэгцээд Г.Алтанхүүг сэтгэцийн өөрчлөлттэй байх магадлалтай гэсэн мэдээллийг  шүүх эмнэлгийн удирдах албан тушаалтан өгсөн  гэх яриа гараад байгаа.  

Тэгвэл энэ хэрэгт стратегийн өмгөөлөл үзүүлж байгаа Хүний эрхийн хуульч М.Ичинноров болон талийгаачийн ар гэрийнхэн маргааш 11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн хурал зарлажээ. Энэ үеэр  шүүх эмнэлгийн дүгнэлтийн талаар тодорхой мэдээлэх юм байна.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Г.Алтанхүүгийн хэргийн талаар мэдээлэл хийнэ   
Үзсэн: 2139 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй