
Өвөрмонголын Хөлөн буйр аймагт уламжлалт цас мөсний наадам эхэлжээ. Энэ жил 15 дахь удаагаа зохиож байгаа уг наадмын хөтөлбөрт гал тахих ёслол, морь уралдах, бөх барилдах, нум сум харвах, цанын уралдаан зэрэг монгол үндэстний онцлог бүхий арга хэмжээнүүд багтдаг юм байна. Уламжлал ёсоор дөрвөн сарын турш үргэлжилдэг уг наадам ирэх оны гуравдугаар сар хүртэл үргэлжлэх юм. Энэ үеэр цас мөсөөр урласан баримлууд нь олны анхаарлыг татаж байгаа бөгөөд уг наадмаар дамжуулан гадаадын жуулчдыг татах сонирхолтой ажээ.
Өвөрмонголд цас мөсний наадам эхэллээ | ||
Үзсэн: 2345 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.