![](/uploads/201312/news/thumb/c1159f2bf33ddf8542466a23fdfe4474_x3.jpg)
Нийслэлийн иргэд сүүлийн жилүүдэд төв талбай дээрээ цугларч он гаргадаг болсонтой холбогдуулан нийтийн тээврийн газраас зохицуулалт хийхээр төлөвлөжээ.
Тодруулбал, энэ сарын 31-нд болох “Улаанбаатарын мөнгөн үдэш” шинэ жилийн цэнгүүний үед Чингисийн талбайн гурван талд А, B, C зогсоолыг ажиллуулна. А зогсоол буюу талбайн урд талын үндсэн зогсоолоос есөн автобус зүүн чиглэлд, B зогсоол буюу нийслэлийн засаг даргын тамгын газрын хойд талаас баруун болон урд чиглэлд 14 автобусыг түр зогсоохоор болжээ.
Харин Соёлын төв өргөөний хажуу тал буюу С зогсоолоос хойд чиглэлд явах таван автобусыг иргэдэд үйлчлүүлэхээр төлөвлөжээ.
Эдгээр автобус нь он солигдож, салют буудуулсны дараа иргэдэд үйлчлэх ба ойролцоогоор 00:30 цагаас хойш иргэдийг тээвэрлэх юм .
Эдгээр автобус нь он солигдож, салют буудуулсны дараа иргэдэд үйлчлэх ба ойролцоогоор 00:30 цагаас хойш иргэдийг тээвэрлэх юм .
Шинэ оны орой нэмэлт автобусаар үйлчилнэ | ||
Үзсэн: 873 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.