Шууд Chart

Тусгаар тогтнолын талбайн жагсагчдыг хамгаална

2013-12-24 14:31:19

Киев хотын  тусгаар тогтнолын талбай дахь аюулгүй байдлыг хамгаалах ажиллагаанд 100 гаруй казах иргэн сайн дураараа оролцжээ.

 Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байх үедээ Украйнд ирж суурьсан тэдгээр иргэд одоогийн засгийн газрын үед эх оронд нь эмх замбараагүй байдал нүүрлэлээ хэмээн үзэж, тусламж дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсэн юм.
 
Украйн улсын түүхэнд казахчууд хэзээ ч нэгдэн нийлж байгаагүй, гэхдээ аюул эрсдэл тулгарсан үед ард иргэд нэгдэн хүчирхэгжиж, энэ байдлыг нь хэн ч эвдэн бусниулж чадахгүй учир ийнхүү нэгдэн нийлж, аюулгүй байдлыг хамгаалах болсон гэж хөдөлгөөнд оролцогч Василлий Лубуняа мэдэгджээ.
 
Европын холбоотой хамтын ажиллагааны гэрээ байгуулахыг шаардсан олон нийтийн жагсаал цуглаан 4 дэхь долоо хоногтоо үргэлжилж, жагсагчдын аюулгүй байдлыг нь шөнийн үед  тэдгээр казахчууд хамгаалах юм.
 
Одоогийн байдлаар тус улсын улс төрийн энэ нөхцөл байдал чухам хэдийд цэгцрэх нь тодорхойгүй байгаа учир сайн дураараа энэ ажиллагаанд оролцож байгаа Казахчууд Киев хотын тусгаар тогтнолын талбайн жагсагчдын шаардлагыг биелүүлэх хүртэл ямар ч цалин хөлсгүйгээр аюулгүй байдлыг хамгаалахаар болжээ.  
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Тусгаар тогтнолын талбайн жагсагчдыг хамгаална   
Үзсэн: 1108 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй