Нийслэлийн боловсролын газар, Монголын сургуулийн өмнөх боловсролын хувийн хэвшлийн байгууллагуудын холбоо хамтран хувийн хэвшлийн шилдэг есөн цэцэрлэгийг шалгаруулжээ.
Энэ жилийн шилдэг цэцэрлэгээр Сонгинохайрхан дүүргийн “Хөгжил”, "Хүүхэд хөгжүүлэгч", Баянзүрх дүүргийн "Мөрөөдлийн хотхон", "Соёл", "Их монголын үрс”, Баянгол "Бөмбөөхөн", "Амилагийн найзууд", Хан-Уул дүүргийн "Гурван хөгжил", Чингэлтэй дүүргийн "Маамуу нааш ир" цэцэрлэг тус тус шалгарсан байна.
Шилдэг цэцэрлэгүүдийг сургалтын гадаад, дотоод орчны тохижилт буюу эрүүл аюулгүй байдлыг хангасан байдал, сургалтын чанар, хүний нөөцийн чадавх зэргээр эрэмбэлжээ.
Шалгаруулалтыг Нийслэлийн Боловсролын Газар, Багшийн Хөгжлийн Институт, Сэтгэл Судлалын "Монгол өрх" холбооны тэргүүлэх мэргэжилтнүүдээс бүрдсэн баг шүүсэн байна.
Хувийн хэвшлийн шилдэг цэцэрлэгийг шалгаруулжээ | ||
Үзсэн: 1761 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.