![](/uploads/201312/news/thumb/b4b070d875529cba80cdd419df18bfc4_x3.jpg)
Тайландын улс төрийн сөрөг хүчин Ардчилсан нам засгийн газрын үйл ажиллагааны эсрэг чиглэсэн жагсаал цуглаанаа үргэлжлүүлэн, ирэх хоёр сард болохоор төлөвлөгдсөн парламентийн доод танхимын сонгуулийг цуцлахаар болжээ.
Ингэснээр уг сонгуулийн товыг дахин зарлах эсэх нь тодорхойгүй болж, дэлхийн олон нийт энэ асуудалд гол анхаарлаа хандуулжээ.
Сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх ажил Даваа гарагт эхлэх ёстой байсан төдийгүй үүнд нийт 34 намын нэр дэвшигчид мэдүүлгээ өгөөд байна.
Харин сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх байгууламжийг жагсагчид бүсэлж, суулт хийж эхэлсэн юм.
Энэ сарын эхээр тус улсын сөрөг хүчнийхэн одоогийн эрх баригч Ийнглак Шиноватрагийн улс төрийн үйл хэрэгт 2006 оны цэргийн эргэлтээр улс орноосоо хөөгдсөн Такшин Шиноватра нөлөөлж байгаа гэсэн үндэслэлээр засгийн газрыг нэн даруй огцрох шаардлагыг тавьжээ.
Үүнтэй холбогдуулан ерөнхий сайд Ийнглак Шиноватра парламентийн доод танхимын үйл ажиллагааг цуцалж, сонгуулийг дахин явуулах тухай шийдвэрийг гаргасан юм.
Тайландын сөрөг хүчний жагсаал үргэлжилсээр | ||
Үзсэн: 1043 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.