Шууд Chart

“Төгс зохицол- Уламжлал ба орчин үе” үзэсгэлэн нээлтээ хийнэ

2013-07-03 10:09:25

“Төгс зохицол- Уламжлал ба орчин үе”  үзэсгэлэн энэ сарын 4-нд  “976” арт галерейд нээлтээ хийнэ. Уран бүтээлч Б.Баатарзориг, Б.Номин, Б.Хишигсүрэн, Д.Отгонсүрэн нарын хамтарсан  тус үзэсгэлэнгийн нээлтэд “Түмэн Эх” чуулгынхан хүрэлцэн ирж, тэнд тавигдсан бүтээл бүрийн өнгө аяс, сэдвийн утга санааг илэрхийлсэн орчин үеийн болоод уламжлалт хэмнэлт тоглолтыг сонирхуулах аж.  
 
Зохион байгуулагчдын зүгээс хийсэн тайлбартаа “энэхүү тоглолт нь  концерт биш,бидний хамтын үзэсгэлэнгийн нэгэн өвөрмөц шийдэл юм. Бид эл төслөөр дамжуулан уран зураг болон хөгжмийн хэмнэлтэй уламжлал ба  орчин үе хэрхэн хоршиж болдгийг нэг дор харуулж, сонсуулж, мэдрүүлэх зорилго тавьсан хэмээн өгүүлсэн байна.
 
Үндэсний Дуу Бүжгийн “Түмэн Эх” Чуулгын морин хуурч Б.Нинжээгийн санаачилсан энэхүү үзэсгэлэнгийн  үеэр уг чуулгын хөгжмийн ангийн 12 уран бүтээлчээс бүрдсэн цөөхүүл хөгжмийнхөн  хоёр шинэ аязыг мөн тоглох ба энэ нь хөгжмийн бүтээлийг анх удаа галерейн өвөрмөц орчинд хүргэж  байгаагаараа онцлог юм байна.
 
Нийтэлсэн: Мөнхөө

“Төгс зохицол- Уламжлал ба орчин үе” үзэсгэлэн нээлтээ хийнэ  
Үзсэн: 2616 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй