Шууд Chart

Бельгийн мөсөн хотхон дэлгэгдлээ

2013-12-24 15:15:04

 Брюсель хотноо  өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд  цас мөсний гайхамшигийн ордон нээлтээ хийж олон нийтэд үйлчилж эхэлжээ.

 Нэг мянган кв талбайд зохион байгуулагдаж байгаа энэ жилийн цас мөсний  гайхамшигийн оронд  дэлхийн 25 улсын уран дархчууд хоёр сар ажиллаж Титин Астерикс, Халк нарын зэрэг хүүхэлдэйн баатруудын дүр төрх бүхий мөсөн баримлуудыг  бүтээжээ.
 
Тэд  мөсөн баримлуудыг  7 м өндөр мөсөн асарт байрлуулж нийт 400 тонн мөсийг ашиглажээ. .
 
Мөсөн  бүтээлүүд 50 хоногийн хугацаанд буюу цаг уурын хэм хасах 8-6 хэм хүртэл дулаарч хайлах хүртэл олон нийт үзэх боломжтой юм.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Бельгийн мөсөн хотхон дэлгэгдлээ  
Үзсэн: 965 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй