Ардын Уран зохиолч, Төрийн шагналт Дэндэвийн Пүрэвдорж агсны “Сэгс цагаан Богд” найраглалыг мэдэхгүй хүн үгүй. Нэгэн үеийнхний зүрхний дуудлага, амны уншлага болсон ч гэж хэлдэг. Тэгвэл тус найраглалын гол баатар сайхан хотын хөөрхөн хархүү Төрийн шагналт, СГЗ, зохиолч Долгорын Нямаа, тэнэгэр говийн тэмээчин бүсгүй Н.Сүхбаттай 44 жилийн дараа Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутагт учирчээ. Алдарт найраглалын баатрууд олон жилийн дараа уулзалдсан сонирхолтой нэвтрүүлгийг МҮОНТ-ийн хамт олон үзэгч та бүхнээ саяхан хүргэсэн билээ. Ингээд ""Сэгс цагаан богд" найраглалын баатрууд 44 жилийн дараа..." нэвтрүүлгийг уншигч танаа толилуулж байна.
"Сэгс цагаан богд" найраглалын баатрууд 44 жилийн дараа... | ||
Үзсэн: 3470 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.