Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2013 оны 12-р сарын 25/

2013-12-25 06:47:00

Өнөөдөр аргын тооллын 2013 оны 12-р сарын 25. Лхагва гараг. Билгийн тооллын  XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч усан могой жилийн өвлийн дунд Хөх хулгана сарын шинийн 23. Зургаан цагаан мэнгэтэй хөхөгчин үхэр өдөр. Буд гараг.  Өдрийн барилдлага Үл зохилдох.  Шүтэн барилдлага Төрөн түгэхүй.  Наран 08.46-д мандаж, 17.05-д жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Улааны үйлд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно хэмээжээ.

* * *

Өрнийн зурхай

Матрын орд (12/22-1/19):  Зул сарын баярын мэнд. Гэр бүлээрээ цагийг хамт өнгөрүүлэх өдөр. Сайн харилцаа холбоо сэтгэлийн дэм зэрэг зайлшгүй зүйл юм. Зарим матрынхан гэр бүлээсээ хол байх боловч найз нөхөд хөршүүдтэйгээ хамт байна. Олонх нь олон мянган бээрийн алсад байгаа гэр бүлийнхэнтэйгээ интернэтээр ярилцана. Ядруу яваа нэгэндээ гар сунган туслах чин хүсэл байгаа бөгөөд зарим нь энэ өдрийг ямар ч байр хөөргүй тэмдэглэж байгаа хүмүүсийн төлөө сайн дурын байгууллагад ажиллана. Өөр өөр соёл үзэл бодолтой хүмүүс олноороо цуглаж уулзсанаар сайхан найрсаг харилцаа урам өгөх яриа үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж гарна. 
Хумхын орд (1/20-2/18): Өнөөдөр одод хумхынханы зам дээр саад тавьсан байна. Ажил хэргийн түншүүд чинь таныг төөрөлдүүлэхийг хүсч байна. Хууч өвчний улмаас ядрах шинжтэй байна. Ирэх сарын эхээр амралтаа авч гэрийнхээ ажилд анхаарч хайр халамж тавихыг санал болгож байна.

  

Загасны орд (2/19-3/20) Зул сарын баяр хүргье. Зул сарын баяр ирлээ. Болж өгвөл аажуухан эхэл. Өнөөдөр загасны ордныхон таны энерги бага зэрэг доогуур байж болох юм. Төлөвлөсөн төлөвлөгөө бэлтгэл сайхан хосолж гэр бүлийнхэн найз нөхөдтэйгөө тойрон суухад бэлэн байгаа. Энэ баярыг тэмдэглэдэггүй загаснууд хүртэл энэ өдөр хайрт хүмүүстэйгээ цуг хооллож, гэр бүлийн гишүүн байхын халуун дулаан мэдрэмжийг хүртэж баяр баясгалантай байх болно.  

Хонины орд (3/21-4/19): Баяр хөөртэй өдөр. Биеэ олон талд хэд хэд хуваах хэрэгтэй болжээ. Бусад бүх хүмүүсийн хүүхдүүдийг гэрийн ажлаа хийж дуусгахыг сануулна гэдэг танд амаргүй байх вий. Ер нь нилээн удаан санаачлага гарга. Харин танд харж харгалзах олон хүүхэд байдаг бол тэднийг танин мэдэхүйн ямар нэг газар аваачиж, түүх соёл, уламжлалын талаар сургамж айлд. Арай том хүүхдүүдэд бол эртний сонин хачин түүхээс ярьж өгөхийг зөвлөж байна. Зул сарын энэ баярын өдрөөр найрал дуунд орж олуулаа дуулах нь хамгийн сайхан үйл явдал.

 Үхрийн орд (4/20-5/20): Жаргалтай өдөр. Баярын мэнд хүргэе. Ихэнх үхрийнхэнд тохиох гэнэтийн өөрчлөлт нь тэднийг хөдөлмөрлөхөд хүргэх ба тэр ч бүү хэл огт мэдэхгүй зүйлийг хийхэд хүргэнэ. Тэд амжилт гаргах болно. Хамгийн гол нь сонгосон зорилгодоо тууштай хандах явдал юм. Үр дүн нь зөвхөн танаас шалтгаалах болно. Баярын ширээний ард суухдаа мартсан зүйл байгаа эсэхээ нягтал. Хүүхдүүдийнхээ бэлгийг эрт өгч амласан зүйлээ биелүүлээгүй хүмүүсийн хувьд хууран мэхлэлтээс болгоомжил.

Ихрийн орд (5/21-6/21): Зул сарын мэнд. Өнөөдөр маш олон гэнэтийн бэлгээр дүүрэн өдөр байх болно. Хамаатан садан, найз нөхдөө гэртээ урьж, хоол унд бэлтгэсээр өнөөдөр нэлээд их ачаалалтай өнгөрөх болно. Хэдийгээр та бүх зүйлийг өөрөө хийж завгүй байх дуртай ч өнөөдөр хэн нэгний дэмжлэгийг авахаас татгалзах хэрэггүй. Бүх зүйл сайхан болох болно. Яарч сандрах хэрэггүй. Хэрвээ таны бүх зүйл төлөвлөгөөний дагуу явагдвал ямар ч асуудал гарахгүй. Өнөөдөр замын түгжрээ гэх мэт асуудлаас болж зочид тань хоцорч ирж магадгүй. Өнөөдөр баярын өдөр учраас заавал цаг барих шаардлагагүй гэдгийг ойлгохыг хичээ.

Мэлхийн орд (6/22-7/22): Сорилттой тулгарах өдөр. Ажилд тань саад хүндрэл гарч болзошгүй. Таны уламжлал тогтсон хэв заншилаа эвдэхэд хүргэх арга хүн хэрэгтэй байгаа бол түүнийг гэр бүлийнхэн дотроос хайж ол. Өөрөөсөө насаар ахимаг хүнтэй ярилцсанаар маш их шинэ мэдээлэл дэмжлэг олж авах болно. Далай ван гараг таны ордонд зочилж байгаа учраас сүнслэг талын сонирхлоо цааш нь ахиулж болно. Ёс суртахууны хэм хэмжээнд анхаарал хандуулснаар та амьдралдаа хамгийн зөв сонголт хийх болно. Баярыг олуулаа хөгжилтэй тэмдэглээрэй.
Арслангийн орд (7/23-8/22): Мартагдашгүй өдөр. Өнөөдөр шинэ жилийн баярын өдөр тул оройг ойр дотны хүмүүстэйгээ хамт хөгжилдөж өнгөрүүл. Өглөө эрт буд гараг матрын орд руу шилжих тул та ая тухтай байдлыг эрэлхийлэх бөгөөд цагийг аль болох зугаатай, хөгжилтэй өнгөрүүлэхийг хүсэх болно. Гэрийн ажлаа хойшлуулалгүй хурдан хийх нь танд амарч, дутуу зүйлээ нөхөх цагийг өгөх болно. Өөртөө хийж бүтээсэн зүйлдээ талархаж баярлах боломж өг.

Охины орд (8/23-9/22): Тайван өдөр. Өнөөдрийн тэнгэрийн чиг хандлага өчигдрийнхөөс шал эсрэгээрээ байх ба ихэнх охиныхоны авьяас чадвар тогтмол төлөвтэй байна. Хэдийгээр мөнгөтэй холбоотой асуудал гарах ч тайван бус байдал түргэн зан тань алга болох болно. Тиймээс чадах чинээгээрээ мөнгөө үрэхээ хязгаарла. Сүүлийн үед хуримтлагдаж байсан сэтгэлийн дарамт тань бага багаар алга болох болно. Учир нь таны омголон цогтой сэтгэл хөдлөл тань багасаж байгаа болохоор та бусдыг анхаардгаасаа илүү өөрийгөө анхаарч чадвал гайхалтай тогтворжилтонд хүрнэ.

Жинлүүрийн орд (9/23-10/22): Шинэ улирлыг хүлээн авах өдөр. Cap хумхын ордонд асар том гараг болох бархасбадь гарагтай нэгдсэнээр таны гэрт байгаа баяр баясал, хайртай хүмүүс болон хүүхдүүд тань урам зоригийг чинь сэргээж инээд хөөрөөр дүүрэн байна. Та энэ өдрийг баярлан өнгөрөөж байгаа боловч таны бодол санаа тийм ч аз жаргалтай байхгүй. Зарим жинлүүрүүд буяны байгууллагад сайн дурын ажил хийхэд цагаа зарцуулна. Хэрэв та ганцаараа байгаа хүнийг мэдвэл тэднийг урьж өөрийн баяр хөөрөө хуваалц. Таны бэлтгэсэн онцгой бэлэгүүд тань хүүхдүүдэд чиглэгдсэн байх болно. Ганц бие жинлүүрүүд маш гайхалтай хайрын мананд хөвөх болно. 

Хилэнцийн орд (10/23-11/21): Таагүй үйл явдалтай байна. Ямар ч сайн зүйлгүй саналд гэнэтийн байдлаар хандана. Таны итгэж байсан хүмүүс хуурмаг, тэрслүү үзэл гаргаж болзошгүй. Хамтын ажиллагааг зөвшөөрөх хэрэггүй, нөхцөл байдлыг ухаалгаар үнэлэх хэрэгтэй. Хэт идэвхитэй байх хэрэггүй.

 
Нумын орд (11/22-12/21): Авъяас чадвар шаардсан өдөр. Мөнгөнд үрэлгэн байдлаа одоо зогсоох гэсний хэрэггүй. Өнөөдөр амралтын өдөр тул дэлгүүр явах урилга хүлээн авч мэднэ. Мөн дайллага цайллаганы улирал удахгүй ирэх болохоор таныг бусад дэлгүүр хэсэгч өрсөлдөгчидтэйгээ нүүр тулахыг тушаах болно. Хэрвээ мөнгө тань хязгаарлагдмал байгаа бол ямар нэгэн хэрэгтэй үнэгүй эсвэл хямдхан үнэтэй зүйл олох хэрэгтэй. Тоглох нь үргэлж томчууд хүүхдүүдийн холбоог сайжруулж өгч байдаг. 

Нийтэлсэн: Web admin

Өнөөдрийн зурхай /2013 оны 12-р сарын 25/  
Үзсэн: 3091 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй