![](/uploads/201312/news/thumb/ffefbd4a65d4526631d1d0518b92486a_x3.jpg)
Нөөцийн маханд бэлтгэсэн 446.1 тонн махыг өнөөдрөөс худалдаалж эхлэх бөгөөд 50 хувийг нь хонь, 35 хувийг нь ямаа, харин 15 хувийг нь үхрийн мах байхаар тооцоолжээ.
Нөөцийн махыг өмнө нь гэрээ байгуулсан гэрээт 350 цэгээр борлуулах бөгөөд нийслэлийн хэрэглэгчдэд 12 мянган тонн махыг “Эй Эн Ди Эм”, Баатрууд тэнгэр” компани, Дархан-Уул аймгийн 1000 тонн махыг “Дархан меат фүүдс”, Орхон аймгийн 1000 тонн махыг “Эрдмит” компаниар дамжуулан худалдаалах юм байна.
Түүнчлэн ҮХААЯ болон Монголбанкны мэдээлж байгаагаар 2013 онд “Махны нөөц бүрдүүлэх, үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлсний дүнд махны үнэ тогтворжиж, инфляцийн төвшинд эзлэх махны хувийн жин өнгөрсөн онтой харьцуулахад 10.4 хувиар буурчээ.
Нөөцийн мах өнөөдрөөс худалдаанд гарна | ||
Үзсэн: 905 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.