![](/uploads/201312/news/thumb/a0a40b6439e5439118e4f046daf3acd3_x3.jpg)
Нийслэлийн авто замын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор авто замын тухай хуулийн дагуу орон нутгийн зам ашигласны төлбөрийг нийслэлийн авто зам хэрэглэгчдээс ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн авахаар болжээ.
Хураамжийг Авто тээврийн улсын үзлэгт хамрагдах үеэр бөөнд нь авах юм.
Харин НИТХ-ын тогтоолын дагуу Улаанбаатар хотын дугаартай тээврийн хэрэгслээс шалган бүртгэх товчоодоор нэвтрэхэд хураамж авахгүй, орон нутгийн тээврийн хэрэгслээс журамд заасны дагуу тодорхой хэмжээний хураамжийг авах гэнэ.
Тодруулбал, суудлын тэрэг болон 3.5 тонн хүртэл жинтэй хоёр голтой тээврийн хэрэгсэл товчоогоор өнгөрөхдөө 1000 төгрөг, 3.5-18 тонн хүртэл жинтэй ачааны автомашин 2000 төгрөг, 18-24 тонн хүртэл жинтэй тээврийн хэрэгсэл 3000 төгрөг 24-с дээш жинтэй тээврийн хэрэгсэл 5000 төгрөгийн төлбөр төлөх ажээ.
Тээврийн хэрэгслүүдээс авсан авто тээврийн хураамжийг нийслэлийн замын санд төвлөрүүлж, нийслэлийн авто замын арчлалт засварт зарцуулна.

Орон нутгийн зам ашигласны төлбөр авна | ||
Үзсэн: 972 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.