Шууд Chart

Гаж хүмүүсийн тухай сонирхолтой баримтууд

2013-12-25 10:14:55

Хүн төрөлхтөний түүхэнд учир нь тайлагдаагүй олон нууц үлдсэн байдаг. Ер бусын гаж хүмүүсийн тухай элдэв баримт ч цөөнгүй бий. Тэдгээр санаанд ч багтамгүй хүмүүсийн талаар цөөн хэдэн баримтыг үзүүлье.

Шар шувуу

Шар шувуу хочит түүнийг Мартин Жоэ Лорелло гэж нэрлэдэг бөгөөд жинхэнэ нэр нь Мартин Эммерлин ажээ. Тэрээр 1886 онд Германд төрсөн бөгөөд хүн төрөлхтний түүхэнд толгойгоо 180 хэм эргүүлж чаддаг хосгүй чадвартай хүний нэгээр нэрлэгддэг юм. Мартин 20 настайгаасаа энэ төрлийн өвөрмөц үзүүлбэрийг үзүүлж ирсэн ба 1921 оноос Америкт алдаршиж эхэлжээ.

Женевийн “сахалт” хатагтай
Сахалт хатагтай хэмээгдэж түүхэнд мөнхөрсөн Жозефин Клофулия (1827 - 1875) Швейцарит төржээ. Хүмүүсийн ам дамжсан яриагаар 8 настайд нь түүний сахал 5 см байсан бөгөөд сүүлд хэмжихэд 15 см болсон байсан гэдэг. Түүнийг эмэгтэй биш эрэгтэй гэж үзэж шүүхэд өгч байсан тохиолдол гарч байсан ба тэрээр Парист байхдаа зураач Фочүнь Клофулиятай гэр бүл болж байжээ. Хоёр хүүхэд төрүүлсэн ч охин нь нас барж, харин хүү нь түүнийг дуурайсан үсэрхэг төрж байсан юм байна. Женевийн сахалт хатагтай Наполеон III үед ихээхэн алдаршиж байсан бөгөөд тэрээр Наполеоныг элэглэснийхээ хариуд эрдэнийн чулуу авч байжээ.
 
Дөрвөн хөлтэй эмэгтэй
Жозефин Миртл Корбин гэх дөрвөн хөлтэй энэ эмэгтэй 1868 - 1928 онд амьдарч байжээ. Тэрээр салтаан хэсэг дэх хоёр жижиг хөлөөрөө явах чадвартай байсан бөгөөд эдгээр хөл нь харьцангуй хүч султай юм. Жозефин 19 настайдаа эмч Клинтон Бикнелтэй гэр бүл болж дөрвөн охин, нэг хүүгийн эх болжээ.
 
Дэлхийн хамгийн “царай муутай” эмэгтэй
XX зууны эхэн үеийн дэлхийн хамгийн царай муутай эмэгтэй гэгдэж байсан тэрээр 1874 - 1933 онд Англид амьдарч байжээ. Түүнийг Мэри Энн Беван гэдэг бөгөөд 32 настайгаасаа “Acromegaly” эмгэгээр шаналж эхэлсэн байна. Энэ нь хүний биеийн яснууд томрох эмгэг юм. Мэри Томас Бевантай гэр бүл болж дөрвөн хүүхэд төрүүлжээ. 1914 онд нөхөр нь нас барснаас хойш тэрээр амьдралаа авч явахын тулд ажил хийж эхэлсэн бөгөөд гол төлөв аймшгийн шоунд оролцох, циркийн үзүүлбэрт тоглодог байсан гэнэ. Түүнийг нас барахад хийсэн хэмжилтээр Мэри 76 кг жинтэй, 170 см өндөр байсныг тогтоожээ.
 
Тал биетэй эмэгтэй
Түүнийг Мадемозель Габриэл гэдэг. 1900-гаад оноос “The Half Woman” үзүүлбэрийг үзүүлж эхэлсэн тэрээр 1884 онд Швейцарит төржээ. Энэхүү үзүүлбэр нь олны сонирхлыг багагүй татаж байсан ба Америк орноор аялж олны танил болсон байна. Габриэл хэзээ ч ийм төрсөндөө шаналж байгаагүй сэтгэлийн асар их тэвчээр хатуужилтай үзэсгэлэн төгс, ухаалаг нэгэн байсныг түүхчид онцолдог. Тэрээр гурван ч удаа гэрлэж байжээ.
 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Гаж хүмүүсийн тухай сонирхолтой баримтууд  
Үзсэн: 5224 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.21.113.xxx [202.21.113.xxx] 2013-12-25 13:28
ih sonin goe niitlel bnaaa

Бидэнтэй нэгдээрэй