![](/uploads/201312/news/thumb/093274fde87fbe335472f27b113dd61d_x3.jpg)
БНСУ-д шинээр хурдны галт тэрэгний үйлчилгээг нэвтрүүлэх салбар аж ахуйн нэгжийг томилох шийдвэр гаргасныг эсэргүүцсэн төмөр замын ажилчид 14 хоногийн ажил хаялт зарлажээ.
Үүний улмаас галт тэрэгний үйлчилгээний хэвийн ажиллагаа алдагдаж, нийт ажилчдын хоёрны нэг хувь нь л ажилдаа гарч байна.
Нөхцөл байдалтай холбогдуулан тус улсын цагдаагийн байгууллагын ажилтнууд Сөүл хотод орших үйлдвэрчний холбооны төв байранд тусгай ажиллагаа явуулж, ажил хаялтыг удирдаж байгаа тэргүүлэгчдийг баривчлан саатуулсан байна.
Хэрвээ тус улсын засгийн газар энэ асуудлын хүрээнд зөвшилцөлд хүрч чадахгүй нөхцөлд тус улсын эдийн засаг үлэмж хэмжээний алдагдал хүлээх хандлагатай байгаа гэдгийг төрийн тэргүүн Пак Кын Хэ онцоллоо.
Сөрөг хүчнийхний хувьд яриа хэлэлцээгээр зохицуулагдчих байсан асуудлыг засгийн газар улам бүр хүндрүүлж байна гэсэн шүүмжлэлийг ч гаргаж байна.
Энэ нөхцөл байдлаас шалтгаалан үйлдвэрчний холбоо энэ сарын 28-нд олон нийтийг хамарсан ажил хаялтад уриалан дуудаж, төрийн тэргүүнийг нэн даруй огцрох шаардлага тавихаар болжээ.
Төмөр замын ажилчид ажил хаялт зарлажээ | ||
Үзсэн: 1305 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.