Шууд Chart

"Болор үзэг 2013" чадварлаг сэтгүүлчдийг алдаршуулна

2013-12-25 12:00:44

"Монголын радио телевизийн академи" санаачлан жил бүр хэвлэл мэдээллийн салбарын оны шилдгүүдийг тодруулж, алдаршуулдаг уламжлалтай билээ.

 Уг уламжлалын дагуу хэвлэл мэдээллийн салбарын түүчээ болсон эрхэм хүмүүс оролцдог "Болор үзэг 2013" хүндэтгэлийн цэнгүүн энэ сарын 28-нд 18:00 цагт "Blue Sky Tower"-д болох гэж байна. Чанартай сэтгүүл зүй, чадварлаг сэтгүүлчийг алдаршуулах зорилготой зохион байгуулдаг энэхүү наадмын энэ оны Шилдгийн шилдэг "ГранПри" бүтээлүүд доорхи төрлүүдээр тодорно.
 
Оны шилдэг бүтээлд:
Телевизийн шилдэг бүтээл
Радиогийн шилдэг бүтээл
Сонины шилдэг бүтээл
Шилдэг Сэтгүүлч
Шилдэг сайт
Орон нутгийн хэвлэл мэдээллийн шилдэг байгууллага
Шилдэг Фото зураг
Шилдэг судлаач
 
Оны шилдгийн шилдэг бүтээлийг уламжлал ёсоор "Болор үзэг" 2013 цом өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулна.
Хүндэтгэлийн цэнгүүний Ерөнхий зохион байгууллагчаар "Монголын радио телевизийн академи" ажиллаж байгаа бөгөөд Дэмжигч байгууллага "Монголын сэтгүүлчдийн эвлэл", "Монголын хэвлэлийн хүрээлэн", "Монголын суваг телевизүүдийн нэгдсэн холбоо", "Монголын сайтын холбоо, "Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбоо", "Монголын FM радионуудын нэгдсэн холбоо"-д ажиллаж байна.
Мөн хамтран ажиллагч байгууллагаар Эрсдэлгүй ирээдүйн баталгаа уриатай "Төрийн банк" ажиллаж байна.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

"Болор үзэг 2013" чадварлаг сэтгүүлчдийг алдаршуулна   
Үзсэн: 1259 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй