![](/uploads/201312/news/thumb/7adbd3df5a24099da681414059a77afd_x3.jpg)
“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” –ээс өдрийн 13 цагаас эхлэн таван портер, бүрэн тоноглогдсон гурван камаз, хоёр 30 машин нийт 10 техник, 150 хүний бүрэлдэхүүнтэйгээр маршрут замууддаа бодис цацах, зам талбайг цэвэрлэх ажлыг гүйцэтгэсэн байна.
Мөн Замын хөдөлгөөний төв, Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс “Нарны гүүр” орчмын замд хальтиргаа үүслээ гэсэн дуудлагын дагуу хоёр портер, дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй баг гарч 3,5 тонн, Сонгино хайрхан дүүргийн Эргүүлийн цагдаагаас Саппорогийн тойргийн арын замд хальтиргаа үүссэн гэсэн дуудлагын дагуу 4,5 тонн бодис, Хан-Уул дүүргийн Замын Цагдаагийн Хэлтсээс Айцын даваа руу машин өгсөхгүй байгаа тухай дуудлагын дагуу нэг камаз, гурван хүний бүрэлдэхүүнтэй баг гарч, 22-н товчоо, Айцын даваа, Морингийн давааны чиглэлд 5,5 тонн бодис цацжээ.
Харин өнөөдөр өглөөний 05 цагаас Зам талбайн үйлчлэгч, ногоон байгууламжийн ажилчид маршрут замуудаа цэвэрлэж, тусгай тоноглогдсон 10 машинаар, 16 рейс гүйцэтгэж нийт 70 тонн бодис цацсан байна
70 тонн цас хайлуулах бодис цацжээ | ||
Үзсэн: 1321 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.