Шууд Chart

Цэргийн шинэчилсэн тоо бүртгэл эхэлжээ

2013-12-25 15:19:06

Увс аймгийн Засаг даргын захирамжаар энэ сарын 20-оос ирэх сарын 20-ны хооронд Цэргийн шинэчилсэн тоо бүртгэлийн ажлыг аймгийн хэмжээнд зохион байгуулж байна.

Цэргийн шинэчилсэн тоо бүртгэлд 18-50 насны цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудаас гадна 60 хүртэлх насны ахлах офицер, 55 хүртэлх насны дунд офицер, ахлагч нар хамрагдах аж.
 Иймээс эдгээр хүмүүс харьяа сум, багтаа иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, офицерийн үнэмлэх зэргээ аваачиж бүртгүүлэх ёстой гэнэ.
Цэргийн тоо бүртгэл нь цахим программд шилжсэн тул бэлтгэл үүрэгтэн өөрсдийн мэдээллээ оруулахын тулд идэвхтэй хамрагдахыг аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас уриалж байна.
Шинэчилсэн тоо бүртгэлд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хамрагдаагүй тохиолдолд хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авах аж.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Цэргийн шинэчилсэн тоо бүртгэл эхэлжээ  
Үзсэн: 1673 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй