
Өнгөрсөн долоо хоногт Америкийн тэргүүн хатагтай Мишель Обама Кеннеди төвд жил бүр уламжлал болгон зохиогддог соёл урлагийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүсийг шагнадаг баярт хүрэлцэн иржээ. Тэрээр уг арга хэмжээнд ирэхдээ Marchesa брэндийн ногоон өнгийн урт даашинз өмссөн нь олны анхаарлыг тун ихээр татжээ. Эртний Грекийн хатдын даашинзны адил сул унжсан урт загвартай, мөр нь ил гарах уг даашинзан дээрээ тэргүүн хатагтай гоёмсог шигтгээтэй жижиг гар цүнх барьсан нь тун дэгжин болж түүнийг баярын гол эзэн мэт харагдуулж байсан байна.
Тэргүүн хатагтайн гоёл олныг алмайруулжээ | ||
Үзсэн: 2330 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.