Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2013 оны 12-р сарын 26/

2013-12-26 06:42:02

Өнөөдөр аргын тооллын 2013 оны 12-р сарын 26. Пүрэв гараг. Билгийн тооллын  XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч усан могой жилийн өвлийн дунд Хөх хулгана сарын шинийн 24. Тугчин одтой таван шар мэнгэтэй улаан бар өдөр. Бархасвад гараг. Өдрийн барилдлага Хотол чуулган.  Шүтэн барилдлага Нэр өнгө.  Наран 08.46-д мандаж, 17.05-д жаргана.Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, сүм дуганыг сэргээх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өвчин эмгэг ирнэ хэмээжээ.

* * *

Өрнийн зурхай

Матрын орд (12/22-1/19): Дотоод асуудалтай өдөр. Өнөөдрийн тэргэл cap гэр бүлийн дөрөв дэх зам дээр байгаа нь хувийн амьдралаа тэргүүн зэрэгт тавихын чухлыг харуулж байна. Ажил гэрийнхээ аль аль талд нь тал алдахгүй байх нь таны хувьд зайлшгүй чухал зүйл. Өнөөдөр аль нь танд илүү болохыг тодорхойл. Эс бөгөөс энэ хоёрын дунд хавчигдсанаас болж нэлээн хүч зарцуулна. Мөн орон байр гэр бүл эд хөрөнгийн асуудалд бүрэн анхаарахаас аргагүй болно. Гэр орондоо засвар хийж илүү тав тухтай болгох хэрэгтэй.  
Хумхын орд (1/20-2/18): Хамт олны зүгээс гаргаж буй саналуудыг анхааралтай сонсоход илүүдэхгүй байх. Ажлын үр дүн санаснаас чинь өөр байлаа ч тайван хүлээцтэй хандахыг сануулж байна. Cap матрын ордонд зочилсоноор таны эрч хүч, энерги өсөн нэмэгдэнэ. Ямар нэгэн саад тотгор гарахгүй бөгөөд хүн бүр танд тааламжтай хандаж, дотно харилцаа үүснэ.

  

Загасны орд (2/19-3/20) Тайван байх өдөр. Таны бүхий л санал бодол энэхүү баярт чиглэсэн байгаа учраас ажилдаа ч анхаарах сөхөөгүй байгаа бололтой. Гэр бүл найз нөхөдтэйгээ тоглох нь хамгийн сайн гараар бүтээгдсэн бүгдийг зугаатай, инээдтэй байлгахыг хадгалах эсвэл бие мах бодийг тайвнаар завгүй байлгана. Гэвч бүх зочид хамаатан садан эсвэл хайртай найзууд болон гэр бүлийнхэн чинь аз жаргалтай мөн нийцэрхүү байж чадахгүй. Тэдний мэдрэмж нь гэрээ санах эсвэл ямар нэг тусгай хайртай хүнээ санана. Энэ нь тэднийг сэтгэлдээ маш өндөр уналтанд хүргэнэ. 

Хонины орд (3/21-4/19): Удаан өдөр.Өнөөдөр магадгүй түр завсарлах товчоо дарах хэрэгтэй ба зарим зүйлийг гадуур хийснээр зөв гэдгийг мэдрэх болно. Төлөвлөөгүй ажил чиний хаалганы гадна ирсэн байна. Магадгүй энэ нь чамд сайхан санагдахгүй. Тиймээс зарим арга ухаантай гуйлтыг олж зочлогчдыг няцаах хэрэгтэй. Мөрөөдөл нь шийдэгдээгүй цөөн тооны асуудалд хариулт өгөх боломжийг олгоно. Өөрийн мөрөөдлөө мартахаас өмнө эвтэйхнээр бичлэг хийж цаасан дээр бичиж хадгал. Нууц нь их сонирхолтой байна. Мөн түүнчлэн шийдэгдээгүй нууц нь цагийг үр ашигтай судалгаа шинжилгээ хийхэд зориул.

 Үхрийн орд (4/20-5/20): Тааламжгүй өдөр. Урд өдрийн ачаалалаас гархад хэцүү байх болно. Баярыг хэтрүүлэгтэй тэмдэглэсэн нэг нь энэ өдөр орондоо өнжихөөс өөр аргагүй болох нь. Өнөөдөр эхэлсэн ажлаа дуусгахын тулд хэт улайран зүтгэхгүй байх, хүчээ ухаалаг зөв хуваарилахыг од эрхэс танд зөвлөж байна. Магадгүй үйл явдлын тодорхой явцын үед хариу үйлдэл хурдан үзүүлэх авхаалж самбаатай байх хэрэгтэй байна.

Ихрийн орд (5/21-6/21): Урам зоригтой өдөр. Өнөөдөр маш завгүй өдөр болох болно. Урлаг гар урлал спорт таны анхаарлыг маш их татах бөгөөд та ямар ч зүйл хийсэн маш бүтээлч байж чадна. Өнөөдөр өөрийнхөө шинэ авьяасыг нээн илрүүл. Магадгүй олон жилийн өмнө мартагдсан таны зарим авъяас чадвар сэргэж ч мэднэ. Ихрийн ордныхон төгс байдлыг эрхэмлэгч тул ямар ч жижиг асуудлыг анхаарахгүй өнгөрнө гэж байдаггүй. Тиймээс та баярын ширээ бэлтгэх, гэр орон чимэглэх зэрэг ажилд маш сайн тохирно. Гэхдээ бүх зүйл дээр манлайлагч байх гэж хичээх хэрэггүй.

Мэлхийн орд (6/22-7/22): Бүтээлч өдөр. Өнөөдөр ч мөн бүтээлч байдлаа илэрхийлэх авъяас тань үргэлжилсээр байна. Олон нийтийн өмнө ярьдаг эсвэл хүүрнэл зохиол бичих авъяастай мэлхийнүүд уншигч үзэгчиддээ зориулж маш сонирхолтой сэтгэл татсан зүйлийг хийж өгнө. Ирж буй амралтын өдрүүдээрээ өөртэйгөө холбоотой төлөвлөгөө зохиож мөн гэр бүлтэйгээ илүү дотносох үйл ажиллагаанд оролц. Бусад хүмүүсийн алдаа хачин аашийг тэвчих тэвчээр тань одоо тийм ч хүчтэй биш байна. Тиймээс танай гэр бүлийн асуудалтай тохиролцож чаддаг хэн нэгэн байвал түүнийг энэ ажилд томил.
Арслангийн орд (7/23-8/22): Бизнесийн зам мөр болон мэргэжилдээ өөрийн анхаарлаа эргүүл. Магадгүй тушаал дэвшүүлэх эсвэл шилжүүлэх санал чамд очно. Яасан ч гэсэн нүүх гэдэг утгад гадаад явах боломж байгаа. Одоогийн дадлага туршлага бол чиний гол зорилго. Тиймээс амжилт олохдоо нухацтай бодож үзэх хэрэгтэй. Одоо юу хүсэж байгаагаа мэдэх нь асуудал болоод байна. Өөрийгөө ямар нэгэн зүйлд дайчлах гэсний хэрэггүй. Оронд нь амрах цаг гаргаж, оюун бодол, бие махбодио сайн амраа.

Охины орд (8/23-9/22): Хоёрдмол өдөр. Өнгөрсөн шөнийн зочид явж баярын уур амьсгал арилсан хэдий ч та банкин дахь дансны үлдэгдэлдээ анхаарлаа хандуулах цаг нь болсон бололтой. Та мөнгөтэй болох арга замыг хайн орлогоо ихэсгэх зарлагаа багасгах тал дээр арга хэмжээ авч болох юм. Удаан хугацаагаар хүлээгдэж байсан мөнгө гэнэт орж ирэх мэдээ таныг баярлуулах болно. Өдрийн төгсгөлд гадуур ажил. утасны дуудлага, цахилгаан шуудан зэргээс болж асуудал үүсч болзошгүй. Зарим охиныхон будлиантай цахим шуудангаас болж маргаанд өртөж магадгүй.

Жинлүүрийн орд (9/23-10/22): Идэвхитэй өдөр.Та дэлгүүрээс юм худалдан авахдаа чанарыг нь мэдэхгүй зүйл бүү ав. Санхүү эдийн засгийн асуудал нилээд хүнд байдалд орно. Сонирхсон зүйл чинь баяр хөөрийг авч ирнэ. Үүнээсээ ямар нэг чухал зүйлийг суралцана. Магадгүй хэдхэн сарын дараа чиний амьдралд өөрчлөлтүүд тохиолдож магадгүй. Зарим жинлүүрийнхэн хотоос гарч найз нөхдийндөө зочилж, эсвэл амралтаар явах төлөвлөгөөтэй байж магад. Таны дур зоргоороо хийж байгаа баяр ёслол нь таныг бүх л өдрийн турш завгүй байлгах болно. Халамжтай байж хүүхдүүдээ магт.  

Хилэнцийн орд (10/23-11/21): Хилэнцийнхэний сэтгэл тавгүйрхэж болзошгүй. Гуньж ядрах болон архаг өвчин хурцдаж магадгүй. Ойр дотны хүнтэйгээ зовлонгоо хуваалц. Дотроо түгжих хэрэггүй. Хайрттайгаа сайн харилцаатай байх нь уур бухимдлыг багасгахад нөлөөлнө. Таны төрөлхийн төвлөрөх чадвар чинь эерэг байна.

 
Нумын орд (11/22-12/21): Хэцүү өдөр. Хайр дурлал ажил хэргийг нэг дор нэгтгэвэл ус тос хоёр шиг л байх болно. Та өнөөдрийн үйл явдалдаа энэ хоёрыг аль болох хольж хутгахгүй байхыг хичээгээрэй. Бизнесийн хамтран ажиллагч болон түнштэйгээ хайр сэтгэлийн харилцаа үүсгэх нь таны сэтгэлийг маш ихээр үймүүлж болно. Гэвч ямар ч аюулгүй хайр дурлал өмнө чинь ойрхон байж мэднэ. Таны эцэг эхэд таны дэмжлэг хэрэг болж магадгүй. Таны нэр хүнд ихээхэн өсч, ажлын шат ахих зорилго тань биелэх мэт санагдаж болох юм.

Нийтэлсэн: Web admin

Өнөөдрийн зурхай /2013 оны 12-р сарын 26/  
Үзсэн: 2651 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй