Шууд Chart

Хувийн хэвшлийн 23 цэцэрлэгт тусгай зөвшөөрөл олголоо

2013-12-26 09:43:08

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Цэцэрлэг байгуулах, тусгай зөвшөөрөл олгох тухай” А/1126  тоот захирамж гаргалаа.

Нийслэлийн Засаг даргын 2013 оны A/354 дүгээр захирамжаар томилогдсон “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг байгуулах тусгай зөвшөөрөл олгох” шинжээчийн Ажлын хэсгийн  2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн дүгнэлтийг үндэслэн иргэн Л.Бат-Өлзийгийн “Аз жаргалын өргөө”, иргэн Д.Мөнхцэцэгийн “Мөнх-Ирээдүй”, иргэн Н.Ариунболдын “Байгаль эх-эко”,  “Эрдмийн чуулган” ТББ-ын “Эрдмийн чуулган”, “Тамирын найзууд” ХХК-ийн “Тамирын найзууд”, “Бат хангай-Өргөө” ХХК-ийн “Бяцхан өргөө”, “Номт-Ирээдүй” ХХК-ийн “Номт ирээдүй”, иргэн  Х.Алтангүлийн “Амина”, “Цогт цагийн хүрдэн соёлын төв” ТББ-ын “Номтой жаалууд”, иргэн  Ж.Отгон-Оюуны “Дэлгэрхэн ургамал”, “Хүслийн дагина” ТББ-ын “Хүслийн дагина”, “Юки” ХХК-ийн “Дэлгэрэх цэцэгс”, иргэн Н.Эрдэнэбилэгийн “Онч сэтгэмж”, “Хүннү” ХХК-ийн “Гоц жаалууд”, иргэн Э.Цэвэлмаагийн “Далай багачууд”, “Мэргэ-Ахай” ТББ-ын “Ачлал”, “Үйлстийн алтан хэлхээ” ХХК-ийн “Алтан хэлхээ”, “Ароно” ХХК-ийн “Жаргалтай балчирууд”, “Энхрий найзууд” ТББ-ын “Энхрий найзууд”, “Баруундүүрэн ам” ХХК-ийн “Янзагын найзууд”, иргэн Д.Төлөөлөгчийн “Цагаан гэр”,  Нандинхишиг ХХК-ийн “Нандинхишиг”, иргэн Э.Мандхайн “Маралаагийн найзууд” цэцэрлэгийг байгуулах тусгай зөвшөөрөл олголоо.

Тусгай зөвшөөрөл олгохтой холбогдуулан, цэцэрлэгийн үйл ажиллагааг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн явуулах, багшлах боловсон хүчний чадавхийг сайжруулан цэцэрлэгийг бүрэн хүчин чадлаар ашиглаж ажиллахыг үүсгэн байгуулагчдад даалгасан юм. Шинээр байгуулагдсан дээрх цэцэрлэгүүдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу тусгай зөвшөөрөл олгохыг нийслэлийн Боловсролын газарт, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Тамгын газрын Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтэст, үр дүнгийн гэрээ байгуулж, статистик мэдээнд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Засаг дарга нарт  үүрэг болголоо

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Хувийн хэвшлийн 23 цэцэрлэгт тусгай зөвшөөрөл олголоо  
Үзсэн: 1073 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй