![](/uploads/201312/news/thumb/83cc561917b481cfcb418d4bd0edc050_x3.jpg)
Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт 40 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагийн дийлэнх нь 0-8 сартай хүүхэд эзэлж байна гэж тасгийн эрхлэгч В.Шаравжамц ярилаа.
Тэрбээр "Цаг агаар хүйтэрч байгаагаас ханиадны тархалт ихэсдэг. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдээс зургаан хүүхэд эрчимт эмчилгээний тасагт байна. Уг ханиад нь нүд улайж, хоолой боон богино хугацаанд хатгаа болдог. Өвлийн улиралд хүүхдийн дархлааг дэмжсэн хоол хүнс өгөх, чацаргана, аарц зэрэг шингэн уулгахыг орон нутгийн телевизээр зөвлөж байна" гэв.
Нүд улайж, хоолой боож хүндэрдэг ханиадын тархалт их байна | ||
Үзсэн: 2500 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.