Шууд Chart

394.1 тэрбум төгрөгийн ТБҮЦ арилжаалжээ

2013-12-26 10:56:55

Монголбанк нэг долоо хоногтой 394.1 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 10.5 хувийг жигнэсэн дундаж хүүтэйгээр арилжааллаа. Ингэснээр өчигдрийн байдлаар нэг долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 1394.3 тэрбум төгрөг болсон байна. 

Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэдэг Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл юм. Энэ төрлийн үнэт цаасны хүү нь Монголбанкны бодлогын хүү болж, банк хоорондын мөнгөний зах дээр хөтөч хүүний үүргийг гүйцэтгэдэг аж.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

394.1 тэрбум төгрөгийн ТБҮЦ арилжаалжээ  
Үзсэн: 1112 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй