Шууд Chart

Авлигын эсрэг хяналтыг нэмэгдүүлэх саналыг дэмжлээ

2018-05-27 15:00:00

ОХУ-ын Төрийн думын Хөдөлмөр, нийгмийн бодлого, ахмад дайчдын асуудал эрхэлсэн хороо авлигатай тэмцэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцүүлэхээр Доод танхимд хүргүүлжээ. Уг төсөлд авлигатай холбоотой зөрчил гаргасан төрийн болон орон нутгийн албан хаагч, төрийн өмчит компанийн ажилтан, төрөөс санхүүжилтгүй фондын ажилтнуудад хариуцлага тооцох журмыг нэгтгэсэн байна. Түүнчлэн зөрчилд хариуцлага тооцох хуулийн хугацааг 3 жилээс ихгүй байхаар зохицуулалт оруулсан аж.

Үүнтэй холбоотой саналыг Төрийн думын Аюулгүй байдал, авлигатай тэмцэх хорооноос Доод танхимд хүргүүлж байжээ. Энэхүү зохицуулалт батлагдсанаар авлигатай тэмцэх хууль тогтоомжийн хүрээнд төрийн өмчит компани, төсвийн бус фондын захирал нар хувь хүн, хуулийн этгээдийн талаар лавлагаа мэдээлэл шаардаж авах эрхтэй болох юм. Тэдний орлого, зарлага, өмч хөрөнгө, үүрэг зэрэгтэй холбоотой мэдээллийг хүлээн авснаар авлигатай тэмцэх хуульд заасан холбогдох шаардлагыг хангаж буй эсэх, үнэн зөв эсэхийг шалгах боломжтой болох ажээ.


Авлигын эсрэг хяналтыг нэмэгдүүлэх саналыг дэмжлээ  
Үзсэн: 1233 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй