Шууд Chart

Эрүүгийн хэргийн 72,1 хувийг нь шийдвэрлэжээ

2013-12-26 12:21:31

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс энэ онд 187 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаах ажиллагаа явуулжээ. Үүнээс 135 хэрэг буюу 72,1 хувийг шийдвэрлэсэн байна. Үүнээс 43 хэргийг  прокурорт яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлж, 41 хэргийг хэрэгсэхгүй болгосны зэрэгцээ, 39 хэргийг шийдвэрлэх үлдээд байна.

 Мөрдөн байцаах ажиллагаа явуулсан байдлаар нийт 187 хэргийн 70 нь төрийн албан тушаалтан албаны эрх мэдлээ урвуулсан бол хэтрүүлсэн хэрэг 25 байжээ.
 
Хээл хахууль өгөх, авах хэрэг 42 бүртгэгдэж, мөрдөн байцаах ажиллагааг явуулан холбогдох шийдвэрийг гаргажээ.
Харин нийт шалгасан хэргийн дотор улс төрийн албан хаагч 35, төрийн үйлчилгээний албан хаагч 42, төрийн тусгай албан хаагч 46, төрийн захиргааны албан хаагч 48 байжээ.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Эрүүгийн хэргийн 72,1 хувийг нь шийдвэрлэжээ  
Үзсэн: 1251 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй