Шууд Chart

Байгалийн целлюлоз цаасны үйлдвэрийг хаажээ

2013-12-26 14:23:04

Байгаль нуурын эрэг дээр оршдог олон жилийн турш хаана, хаахгүй гэсээр улиг домог болсон Байгалийн целлюлоз цаасны  үйлдвэрийг  албан ёсоор хаажээ.

Байгаль нуурыг хамгаалах асуудлаар Оросын Байгалийн яаман дээр  болсон байгууллага хоорондын хуралдаан дээр ийнхүү мэдэгджээ.
 
Тэрбээр Донской Байгаль нуурын хосгүй экосистемийг экологийн аюултай нөлөөнөөс хамгаалах үүднээс Байгалийн энэхүү комбинатын үндсэн үйлдвэрлэлийг хаах шийдвэр  бүр  2012 оны хоёрдугаар сард гарч байжээ.
 
Хуралдаанд оролцогчид үйлдвэрлэл зогссонтой холбогдуулан Байгальск хотын халаалтын хангамж болон иргэдийн бусад нөхцөл байдалтай холбогдуулан авах  шаардлагатай байгаа санхүүжилтын асуудлыг хэлэлцлээ.
Комбинат 1500 ажиллагсадтай байсны 800-г нь халсан бөгөөд  тэдгээрийн 160 орчим нь тэтгэврийнх байжээ.
 
Үйлдвэрийн бусад ажилчид  тус хотын  ТЭЦ болон бусад үйлчилгээний газруудад ажиллаж байна. Гэвч комбинатын ҮЭ-ийн байгууллагын үзэж байгаагаар, халаалтын улирал дуусах үед маш их нүүрс хэрэглэдэг ТЭЦ зогссоноор ажилгүйчүүдийн тоо дахин нэмэгдэнэ хэмээн үзжээ.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Байгалийн целлюлоз цаасны үйлдвэрийг хаажээ  
Үзсэн: 1129 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй