Шууд Chart

АНУ-ын шуудан илгээмжээ хүргэж амжихгүй байна

2013-12-26 15:18:42

АНУ-ын шуудангийн үйлчилгээний томоохон компаниуд болох UPS, FedEx Зул сарын илгээмжүүдийг хүргэж амжаагүй байна. 

UPS компанийн мэдэгдсэнээр зул сараас долоо хоногийн өмнө захиалгын тоо эрс нэмэгдсэн учир хугацаанд нь хүргэж амжаагүй гэнэ.
Түүнчлэн зарим мужуудад цаг агаар хэт хүйтэрсэн учраас шуудангийн үйлчилгээ удааширчээ. Тиймээс  илгээмжүүдийг Пүрэв гарагт хүргэж дуусахаар ажиллаж байна.
FedEx компанийн хувьд 275 мянган илгээмжийн цөөхөн хувийг хүргэж амжаагүй юм байна. Шуудангуудаас гадна цахим дэлгүүрүүдийн хүргэлт оройтжээ. 
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

АНУ-ын шуудан илгээмжээ хүргэж амжихгүй байна   
Үзсэн: 1276 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй